Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрт хүргэж өгсөнгүй гэж танхайрчээ

Сонгинохайрхан дүүргийн Хөтөлийн орчимд бусдад зодуулсан хүн байна гэх мэдээлэл шөнийн 02 цаг 10 минутад хүрсэн байна. Төв аймгийн Зуумод суманд амьдардаг 23 настай эрэгтэйн толгой руу танил нь болох СХД-ийн наймдугаар хороо, Нуурын 5-12 тоотод суудаг 43 настай Ш.Эрдэнэмөнх согтуу үедээ “Намайг гэрт хүргэж өгсөнгүй” гэж төмрөөр цохиж, хутгаар зүүн тохой орчим зүсэж гэмтээн зугтсан байна. Үүнийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 442 дугаар чиглэлийнхэн шалгаж хэв журмыг сахиулжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.