Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрлэлтээ “Google”-д даатга

Хайлтын системээс гараагаа эхэлж, газрын зураг, цахим шуудан, бичлэгийн YouTube цахим хуудас ажиллуулж байсан “Google” шинэ үйл ажиллагаа явуулж эхэллээ. google.com/weddings гэх эл цахим хуудсаар үйлчлүүлэгчид хуримын ёслолтой холбоотой бүхий л ажлаа “Google”-ийн хамт олонд даатгаж болох гэнэ. Компьютерийн ард сууж байхдаа даашинзаа сонгож, хуримын ёслол хийх газраа товлон, бялуугаа өөрийн хүссэн хэлбэр хэмжээгээр захиалах боломж олгох тул эл салбартаа тус компанийнхан тун их найдлага тавьж байгаагаа нуусангүй.
Хурим зохион байгуулагч, цахим үйлчилгээнийхэн таны хуримын өдрийг боломжтой цагт тань төлөвлөж, хуримын ёслолтой холбоотой бүх компанийн танилцуулгыг илгээж, хүсэлтийн тань дагуу захиалга авч, хуримыг тань зохион байгуулах юм.
Энэ үйлчилгээ нь нэг талаар хосуудын цаг завыг хэмнэхээс гадна, санхүүгийн хувьд хэмнэлттэй. Учир нь Нью-Йорк хотод хурим хийхийн тулд зөвхөн зохион байгуулагчийн ажлын хөлсөнд 25 мянган доллар төлдөг байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.