Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэмтсэн иргэдийн хохирлыг цасаа цэвэрлээгүй байгууллагаар төлүүлнэ

Улаанбаатар хотын зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд 9000 гаруй иргэн оролцож, 1657 аж ахуйн нэгж гаднах талбайнхаа цас, мөсийг арилгажээ. Цагаан сарын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр холбогдох бай гуул лагуудад нийслэлийг цас, мөс нөөс салгах үүрэг өгсөн юм.

Энэ даалгаврыг нь хэрхэн бие лүүлснээ Улаанбаатар хот ын ерөнхий менежер Ч.Бат танилцуулахдаа “Гэмтэл бэрт лийн улмаас Гэмтэл согог суд лалын үндэсний төвд хандсан иргэдийн 15 хувь нь явган явж байгаад халтирч унан гэмтжээ. Орчин тойрон, үүд довжоогоо цэвэрлээгүй олхиогүй байгууллагуудын буруугаас ир гэд хо хирч байна.

Нийслэлийн ИТХ-ын 63 тоот журамд “Тухайн бай гуул лага, аж ахуйн нэгж үүд довжоо, орчныхоо халтиргаа гул гааг цэвэрлээгүйн улмаас иргэн бэртэж, гэмтвэл хохир лыг уг байгууллага барагдуулна” гэсэн байдаг. Нэгэнт батлагдсан энэ журмыг хатуу мөрдүүлэх учиртай. Ингэж байж аж ахуйн нэгж бай гууллагууд цас, мөс цэвэрлэх ажлаа шахаж шаардуулалгүй хийдэг болох байх” гэв. Баянгол дүүрэг нийтийн эзэм шил болон явган хүний зам талбайн цас мөсийг хоёр өдөрт арилгасан байна.

Дүүргийн хэмжээнд 4000 гаруй иргэн 22.000 ам метр тал байг халтир гаагүй болгосон гэнэ. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1100 аж ахуйн нэгжид үүрэг даал га вар өгснөөр 32 тонн цас мөс цэвэрлэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.