Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гэгээн муза”-д өрсөлдөх бүтээлүүдийг шалгаруулжээ

Монголын драмын урлагийн томоохон баяр болох оны шилдэг уран бүтээл болон шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2009” наадамд өрсөлдөх жүжгүүдийг тодруулжээ. Наадамд драмын болон хөгжимт жүжгийн гэсэн хоёр төрлөөр 10-аад уран бүтээл өрсөлдөх аж. Драмын жүжгийн төрөлд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарын найруулсан “Эхнэрээ зээлээч”, Наранжаргалын зохиол, “Өнгөт инээд” интернайментийн “Харамсалтай нь хайртай”, “Х-ТҮЦ” продакшны “Аянгын бороо”, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын уран бүтээлчдийн “Намайг сонсооч ээж ээ” хэмээх дөрвөн жүжиг, харин хөгжимт жүжгийн төрөлд “Парисын Дарь эхийн сүм”, ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг, Говьсүмбэр аймгийн уран бүтээлчдийн “Бодончир цэцэн” зэрэг уран бүтээл өрсөлдөх юм. “Гэгээн муза-2009” наадам ирэх сарын 27-нд болно.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.