Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гэгээн алсын одод” ногоон төгөлтэй боллоо

“TV-9” телевизээс зохион байгуулж буй “Гэгээн алсын одод-2010” урлагийн их наадмын шилдэг 15 оролцогч өнгөрөгч мягмар гаригт Залаатын аманд мод тарьж, “Гэгээн алсын одод” хэмээх ногоон төгөлтэй боллоо. 7-13 насныхны урлагийн их наадам цаашид жил бүр зохион байгуулагдах юм. 800 гаруй оролцогчоос шилдгээр шалгарсан 15 оролцогчийн гала тоглолт ирэх сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тоглолтод тус наадамд оролцож үзэгчдээс хамгийн их санал авсан “Ган зам”, “Авъяас” хамтлаг оролцохоос гадна дуучин Ану, Киви хамтлаг ая дуугаа өргөнө.  Тэмцээний ялагчийг шүүгчдийн санал асуулга болон үзэгчдийн мессеж асуулгаар тодруулна. Шилдэг 15 оролцогч тус бүр ивээн тэтгэгчдийн шагнал гардах бол наадмын ялагч Гранпри цом, “Дисней лэнд”-ээр аялах эрх, тус телевизтэй хамтран ажилах нэг жилийн гэрээ, “Хувьсгал” продакшнаар нэг клип хийлгэх эрхээр шагнуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.