Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГХЯ-ныхан төрийн нууц задруулсан хэрэгт холбогджээ

Гадаад харилцааны яамны дээгүүр албан тушаалын ажилтнуудыг төрийн нууц задруулсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөр өн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Чухам ямар нууц зад руулсан, хэн гэдэг, ямар албан тушаалтан хэрэгт холбогдсон талаар хоёр байгууллагынхан мэдээлэл өгөхөөс эрс тат галзаж буй юм.

ТЕГ-ын хэв лэлийн тө лөөлөгч, ахмад Б.Зу лаа “Энэ хэрэг маш нууц ын зэрэглэлтэй болохоор то дор хой мэдээлэл өгөх боломж гүй” гэж хариулав. Харин ГХЯ-ныхан “Энэ талаар бид мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Өөр нэгэн баттай эх сурвалжаас дээрх мэдээллийг тодруулахад “Шалгалтын ажил лагаа дөнгөж эхэлж буй бо лохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

ГХЯ-ны газрын даргын алба хашдаг хоёр хүнийг Улсын нууц зад руулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Тэднийг цагдан хо риогүй. Батлан даалтад гар ган мөрдөн байцаалт явуулж байна” гэлээ. ГХЯ-ныхан хоёр газрын даргаа төрийн нууц задруул сан гэсэн мэдээллийг ТЕГ-т өгсөн талаар дээрх эх сурвалж нэмж хэлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.