Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гуталт муураар ахлуулсан үлгэрийн баатруудтай СҮЛД МОДНЫ НААДАМ

Айл бүхэн гацуураа чимэглэж, хүүхэд бүр хүслээ шивнэхээр хүлээж ядан буй энэ үед Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн сүлд модны наадам буюу “Үлгэрийн ертөнц дэх хүүхдэд ээлтэй шинэ жил” үргэлжилж байна. 33 дахь жилдээ зохион байгуулж буй сүлд модны наадмын уламжлалт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, тэнд очсон багачууд өчүүхэн ч завгүй тоглоно. Зарим хүүхэд өртөөгөөр ая лан, элдвийн сонин хачныг сонирхож байх зуур нөгөө хэсэг нь нүдээ анин, алгаа хавсарч зог соод хүслийн модонд мөрөөдлөө шивнэнэ. Хот, хөдөөгөөс цугласан 500 гаруй хүүхэд ийнхүү хором ч уйдахгүй хөг жилдөн наадна. Цасаар урласан амьтад, үлгэрийн баатруудтай зургаа та туулж, саяхан танилцсан найзтайгаа элдвийг ярина.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн сүлд модны наадам эхлэх цаг боллоо. Цаа буга хөлөглөсөн Санта өвөө одот тэнгэрээр дүүлж, цасанд хучигдсан гацууран ойд амьтад дуулалдан, Гуталт муураар ахлуулсан далайн гүнж, шулам, сайхан сэтгэлт шидтэн, далайн хар мангас, дэггүй, сахилгагүй салбадай нар “Харшийн шинэ жил” сүлд модны наадмаа будаг нь ханхалсан шинэхэн театрын тайзнаа эхлүүллээ. Үлгэрийн баатрууд өнгөрч буй 2011 ондоо үйл бүтээл, амжилтаараа бусдыгаа манлайлан, тэргүүлсэн хүүхдүүд цуглан Монголд очиж сүлд модны наадмаа хамт даа тэмдэглэхээр болов.

Ухаант гуталт муур бусдаас самбаачлан “Байгальд ээлтэй, хүүхдэд түшигтэй, хамгийн сайхан энерги цацарч байдаг үерхэл нөхөрлөлийн ертөнц болох хүүхдийн гүрэнт улсын эрэлд гарах санаачилга гаргав. Үлгэрийн баатрууд дор бүрнээ бодон, хэн нь хамгийн түрүүнд тэр сайхан газрыг олж очин Сүлд модны наадмыг эхлүүлэхийг тааж ядна. Сайхан сэтгэлт ханхүү, лусын гүнж нарын замд далайн хар мангас саад хийхийг оролдох боловч сайхан сэтгэлт шидтэн мангасыг аргацаасаар байна. Харин хорон санаат шулам хүүхдэд ээлтэй шинэ жилээ тэмдэглэхээр зэхэж байгаа “Найрамдал” төвийн багачуудыг зорьж буй гуталт муураас түрүүлж очихыг оролдоно.

Үзэгч хүүхдүүд сайхан сэтгэлт шидтэн, гуталт муурт Харшийн шинэ жилд хүрэх зөв замыг зааж өгснөөр тэд хорон санаат шулмаас түрүүлэн “Хараацай” театрт зочилж, Санта өвөөг алс хязгаар огторгуйн орноос урин заллаа. Сансрын хөлгөөр Азийн Монголыг зорьсон таван Санта “Найрамдал” тө вийн үүдэнд ши дэт тавагнаасаа бууж, цасан охидоо дагуулсаар орж ирэв. “Таван тивийг төлөөлсөн Санта клаусууд нь ирлээ Та нарыг хамгийн сайн хүүхдүүд нь гэж Гуталт муур хэлсэн билээ Тав авдаг хүүхдүүддээ өгөх Тун ч хүнд, даахын аргагүй их бэлэгтэй ирлээ, бид” гээд шилдэг хүүхдүүдэд бэлгээ өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэхдээ “Та бүгдийн хамгийн дуртай баярын нэг болох сүлд модны наадамд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө газар, “Найрамдал” төв хамтран хүү хэд багачуудын эрүүл энх, аз жаргалтай, зугаатай дурсамжийн төлөө багагүй зүйл хийж байгаа билээ. Үүний нэг нь “Хараацай” театр юм. Одоо та бүгд жил бүрийн шинэ жилээ “Найрамдал” төвийн ах, эгч нартайгаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой боллоо” гэлээ. Харин тус тө- вийн захирал Т.Түвшин энхрий бяцхан хүүхдүүддээ ирж буй шинэ оны мэндийг хүргээд, эрүүл энхийг хүсэв. Энэхүү арга хэмжээнд оролцож буй зарим хүүхдийн сэтгэгдлийг сонслоо.

Зургаан настай Б.Энхмаргад

-Шинэ жилийн баярын арга хэмжээний юу нь хамгийн гоё байна вэ?

-Бүх юм нь үлгэрийнх шиг гоё санаг даж байна. Өртөөнүүдээр аялж, хүслээ шивнэж, сайн най зуудтай болсондоо баяртай байна. Бас үлгэрийн баатрууд нь их хөөрхөн юм.

-Шинэ жилийн баяруудаас хамгийн дурсамжтай нь хэзээ байсан бэ?

-Яг одоо тэмдэглэж байгаа энэ баяр л хамгийн дурсамжтай, гоё нь. Таван настай Н.Түвшин “Өвлийн өвгөн байхгүй, харин Санта клаус байна шүү дээ” хэмээн тун гайхсан янзтай байлаа.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн маркетингийн менежер М.Нарангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил “Найрамдал” төвийн хувьд ихээхэн өвөрмөц, онцгой жил болж байгаа. Тухайлбал, “Хараацай” театр бай гуулагдаж, хүүхэд багачуудынхаа хүсэн хүлээдэг баярыг хамтдаа тэмдэглэж байна?

-”Найрамдал” төвийн хувьд 2011 он онцлог үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрлөө. Үндэсний, олон улсын хэмжээний олон арга хэмжээ зохион байгууллаа. Тухайлбал, Өнгөрсөн зургаадугаар сард манай төвөөс санаачлан Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт-Бид юу хийж чадах вэ” олон улсын уулзалт, чуулганыг зохион байгууллаа. Мөн долоодугаар сард “Монгол туургатан” хүүхдийн урлагийн наадам зохион байгуулсан. Түүнчлэн манай төвд энэ жил 33000 гаруй хүүхэд амарлаа. Орон нутагт “Найрамдал” сал бар төвтэй болсноор манайд илүү олон хүүхдэд хүрч ажиллаж эхэллээ.

-Сүлд модны наадамд хэчнээн хүүхэд оролцож байгаа вэ. Энэ жилийн баярын онцлог?

-Найрамдал төвийн ажилтан, багш нар болон энд амрагч хүүхдүүдийн нэг мөрөөдөл саяхан биеллээ олж, бид “Хараацай” театрынхаа нээлтийг хийсэн. Манайх төв театртай болсноор хүүхдүүддээ зо риулсан “Үлгэ рийн ертөнц дэх хүүхдэд ээлтэй шинэ жил” сүлд модны наадамдаа өмнөх жилүүдээс илүү олон хүүхэд хамруулснаараа онцлог юм. 33 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү баярт нийслэл, орон нутгийн 3600 гаруй хүүхэд оролцож байна.

-Баярын тоглолтод чадварлаг, авьяаслаг хүүхдүүд оржээ. Хэд хоног бэлтгэл хийв?

-Шинэ жилийн тоглолтод Төв, Сэлэнгэ, Хэнтий, ГовьАлтай, Орхон, Өвөрхангай, Дундговь, нийслэлийн 80 гаруй хүүхэд оролцож байна. Хүүхдүүд маань сарын өм нөөс даалгавраа авч, тус ту сын газартаа бэлтгэ лээ базааж, энд найм хоног нэгдсэн бэлтгэл хийсэн. Манай төвийн үүд хаалга хүүхэд та бүгдийн өмнө үргэлж нээлттэй шүү. Ийнхүү талын Монголын олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт үлгэрийн баатрууд цуглаж, дуу хөгжим, бүжиг цэнгээнээр дүүрэн наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хүүхдийн гэгээхэн сэтгэл шиг цав цагаахан цасан дээгүүр хөөцөлдөн гүйх бяцхан үрс, өвлийн тэсгим жаврыг инээд хөөрөөр уярааж, хэзээ ч мартагдахааргүй нэгэн өдрийг өнгөрүүллээ. Тэд ирэх сүлд модны наадамд заавал ирнэ гэдгээ шинэхэн танилцсан найзууддаа амлаад хотын зүг хөдөлсөн юм.

Б.МАРТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.