Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Густав Малерийн долоодугаар симфонийг “Мариинский”-н тайзнаа маэстро В.Гергиев эгшиглүүлэв

“Мариинский” театрын маэстро Валерий Гергиев Чехийн алдарт хөгжмийн зохиолч Густав Малерийн VII симфонийг эгшиглүүллээ. 2011 оныг дэлхийн хэмжээнд Густав Малерийн жил болгон зарласан билээ. Энэ хү рээнд олон улсын нэр хүндтэй оркеструуд гайхалтай уран бүтээлүүдээр олны сонорыг мялаасан. Тэг вэл энэхүү тоглолт уг арга хэм жээний хаалтын ажиллагаа болсноороо онцлог.

Хаалтын хүндэтгэлийн тоглолтыг Санкт-Петербургийн “Ма риинс кий” театрт хийсэн нь учиртай аж. Нэгэн цагт Малер тус театрын тайзнаа, тэндхийн оркест рийг удирдан тоглуулж байжээ. Валерий Гергиев “Бид VII сим фо нийг сонгосон нь зүгээр нэг тохиолдол байгаагүй. Энэ бол гайхалтай бүтээл. Хөгжимчдөөс маш их чадвар шаарддаг. Тийм чадалтай оркестр манайд байгаа учраас бардам сонголт байсан” хэмээн сэтгэгдлээ хэлжээ.

Валерий Гергиев өмнө нь Филадельфи, Нью-Йорк, Ром, Бирмингем, Парис, Лондоны оркестртой энэхүү бүтээлийг тоглуулж байжээ. Дашрамд өгүүлэхэд Оросын алдарт маэстро 2009 онд “Грэмми”-гийн шагнал хүртсэн бол энэ жил Дэлхийн гарамгай уран бүтээлч болсон.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.