Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван хүнд халдсан залуу цагдаад ажиллаж байжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнхийн гудамжинд оршин суух нэг айлын гурван хүнд халдаж, 60 гаруй настай хөгшний амь насыг хохироон, 27 настай охиныг нь болон бага насны хүүхдийг нь хутгалж гэмтээсэн хэргийн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Хэнтий аймгийн Цагдаагийн газрынхан ЭЦГ, УМБГ-ын ажилтнуудтай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсны дүнд гэмт этгээдийг нийслэлд нуугдаж байхад нь баривчилсан гэж холбогдох байгууллагын эх сурвалж мэдээллээ. Тэрбээр “Согтуудаа энэ хэргийг үйлдсэн” хэмээн мэдүүлсэн байна.

Гэмт этгээд тэр шөнө согтуу гудамжаар явж байгаад хохирогчийн хашааны хаалга нээлттэй байхаар нь орж айл асуусан аж. Гарч явсных нь дараа хөгшин бие засахаар гарсан бөгөөд энэ үед гэмт этгээд хашаанд нь сууж байжээ. Хөгшин түүнийг явахыг шаардсан бөгөөд энэ үед гэмт этгээд амь насанд нь халдсан аж. Дуу чимээнээр гэрээсээ гарах гэж байсан 27 настай охиныг нь гэмт этгээд хүчирхийлж, түүний охиныг мөн шархдуулаад зугтсан байна.

Гэмт этгээд таксины жолоочийг айлган сүрдүүлж Улаанбаатарт хүргүүлсэн аж. Зарим эх сурвалж “Гэмт этгээд таксиныхаа жолоочид халдаж гэмтээсэн юм шиг байна лээ” гэсэн мэдээлэл ч өгсөн юм. Түүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутгаас саатуулсан байна. Сэжигтнийг Б.Наранбат гэдэг бөгөөд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, 1986 онд төрсөн залуу гэнэ. Бидний авсан мэдээллээр тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргасны улмаас халагдсан нэгэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.