Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван талт хэлэлцээрийн явцтай танилцав

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав.
    Төрийн албан хаагчдын үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь нэмэгдүүлэх, Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл” батлагдсаны дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг гурван талт түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр тохиролцсоны дагуу шаардагдах хөрөнгийг 2010 оны Төсвийн тухай хуульд тусгах, цалин, тэтгэвэр нэмэхтэй холбогдсон шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.