Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

22 удаагийн нислэгээр иргэдээ авчрахаар төлөвлөжээ

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах зорилгоор гурав, дөрөвдүгээр сард нийт 22 тусгай нислэг үйлдэхээр төлөвлөснөө Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ. Тодруулбал, ирэх саруудад 16 тусгай нислэгээр 2560 иргэнээ татан авахаар төлөвлөсөн ч тусгаарлах байрны хугацаа 14 хоног байсныг 10 хоног болгож багасгаснаар, нислэгийн тоог нэмж 3610 иргэнийг татан авах боломжтой болжээ. Гадаадаас ирсэн иргэд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь хоногтоо PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногоос гэрт нь гарган дөрөв хоног ажиглах юм. Өнөөдрийн байдлаар, 8073 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаагаас, 1703 нь яаралтай ирэхийг хүсэж буй. Энэ сард Казахстаны Алматы руу нэмэлт нислэг хийнэ. Ирэх сард Франкфурт, Япон, БНСУ, Нурсултан руу нислэг хийхээр төлөвлөсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.