Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГУРАВДАГЧ ХҮЧНИЙХНИЙ ШИНЭЧЛЭЛТ

МАХН, АН өнгөрсөн жилүүдийн алдаа, оноо гоо дүгнэж, улмаар шинэч лэгдэх, өөрчлөгдөх тухай ярих болов. Тэр тусмаа 90 жилийн түүхтай “ах” нам нэр, үзэл баримтлалаа солих талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. МАХН үндэсний ардчилсан үзэл баримтлалтай болохоор төлөвлөж буй.

“МАХН бол Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө дээдэлсэн зүүн төвийн нам” болох гэж байгаа. Гэтэл олон нийт анхааран ширтэж, эрх баригч намын яриад буй энэхүү шинэчлэл бусдад бас “халдах” болов. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт, шинэчлэлийн “салхи”-нд зөвхөн АН, МАХН өртөж буй биш аж. Гуравдагч хүчнийхний хувьд өөрчлөлт, шинэчлэлт хэрхэн хийж байгааг сонирхлоо.

ҮШН

“Ах” намынхны амны уншлага болох шахаад байгаа үндэсний язгуур эрх ашгийн тухай яриаг үнэндээ байгуулагдсан цагаасаа ҮШН ярьж байгаа билээ. Жилийн өмнө тус нам “Үндэсний хувьсгал айсуй” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндсэн хуулийг хэрхэн өөрчилж, үндэсний эрх ашигтаа нийцүүлэх талаар өөрсдийн төслийг танилцуулсан. Тэд 1921, 1990 оны хувьсгалыг “гаднаас хуулбарласан” хэмээн шүүмжилдэг. Эдгээрээс авахыг нь аваад үндэсний онцлогтойгоо хослуулан хууль эрх зүй,тогтолцоо, оюун санаандаа хувьсгал хийхийг ҮШН уриалсан юм. Дээрх төслийг боловсруулахад зөвхөн ҮШН-ынхан биш эрдэмтэн, судлаачид ч оролцсон байдаг.

Хувь хүний эрх ашгийг хамгаалахаас гадна төр нь хүчирхэг байж, УИХ-ыг дээд, доод хоёр танхимтай болгон хяналтыг сайжруулах, Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгчийн харъяан дор хүчирхэгжүүлэх саналыг тус намынхан дэвшүүлэв. Үндэсний болоод үндсэрхэг үзлийг тайлбарласан хоёр ч ном гаргасан. Уриалан дуудсан хувьсгалынх нь үйл хэрэг ямархуу шатандаа явааг намын дарга Ц.Цолмонгоос асуухад “Бидний гаргасан номоор дамжуулан иргэд үндэсний эрх ашгийн талаар ойлголттой болж байгаа. Энэ нь оюуны хувьсгал хийгдэж байна гэсэн үг” гэлээ.

Мөн ҮШН, Амлалт нэхэх ард түмний холбоо хамтран ирэх оны гуравдугаар сард Ард түмний их хуралдай хийхээ мэдэгдсэн. Өнөөх С.УУЛ УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаа эхэлсэн тул өчигдөр намын Бүлгүүд хуваарь ёсоор хуралдав. АН-ынхан намрын чуулганаар ярих асуудлуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдээ байгуулжээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих эсэхийг шийдсэн байна. Хөдөлмөрийн бирж ажиллуулах, иргэдийг сургалтад хамруулах, сангийн хөрөнгийг 12 тэрбум төгрөгөөр нэмэгд үүлэх гэх мэтээр төсөлд багагүй заалт оруулсан ч гол “бай”-гаа оноогүй, бодлогоо дутуу боловсруулсан гэж АНын бүлгийн гишүүд үзсэн аж. Тиймээс төслийг санаачлагчдад нь буцаах болжээ.

АН-ын бүлгийн хуралдааныг дэд ахлагч Л.Гантөмөр даргалсан юм байна. Тэрбээр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ажилтай хүний тоог нэмэгдүүлэх, тэднийг хэрхэн дэмжих талаар төсөлд дутуу тусгасан гэнэ. Тиймээс тус Бүлгээс уг асуудлаар Ажлын хэсэг байгуулжээ.

Хөрөнгө зуучлалыг заавал төр гэлтгүй төрийн бус байгууллагуудаар хийлгэх гэх мэт бага зардлаар их ажил хийж бодит үр дүнд хүрэхийг АН-ынхан хүсчээ. Мөн ажилгүйдэл, бүртгэл, зээл гэсэн гурван том асуудлыг нэг дор холих нь зохимжгүй гэсэн саналыг ч гишүүд хэлсэн байна. Улс төрийн намуудын амласан 1.5 сая төгрөгийг 2012 оны эхний хагаст багтаан иргэн бүрт олгох тухай УИХ-ын дарга чуулганы нээлтэд үг хэлэхдээ онцолсон. Энэ талаар АНын бүлгийн байр суурийг сонирхоход Л.Гантөмөр “1.5 сая төгрөгийг хэрхэн үр өгөөжтэй байлгах нь л чухал.

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд ажилгүй, ядуу иргэдийн амьдралд яаж нөлөөлөхийг НХХЯ мэдэхгүй л байна шүү дээ. Тиймээс ажилтай, ажилгүй хүний бүртгэлийг бий болгох хэрэгтэй. Засгийн газар дээрх асуудлыг ирэх оны төсөвт түлхүү тусгаж оруулж ирсэн байна лээ” гэлээ. Испанийн Мадрид хотод өнгөрсөн сарын 28- 29-нд болсон олон улсын хуралдаанаас “Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс”-ийг албан ёсоор байгуулж, Дүрмээ хэлэлцэн баталжээ

. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, цаазаар авах ялыг 2015 оны төгсгөлд дэлхийн хэмжээнд бүрэн түтгэлзүүлэхийг уриалсан улс төрийн тунхаглал гаргасан байна. Уг хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г. Ганзориг оролцжээ. Тэрбээр цаазаар авах ялыг халах үйл ажиллагаа явуулах Комисс байгуулах, тунхаглал гаргах ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж, энэ талаар хийж буй ажлыг танилцуулсан байна.

Испанийн Элчин сайд асан ноён Рафаел Валли өнгөрсөн тавдугаар сард манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзаж, цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс байгуулах санаачилгад Монгол Улс нэгдэж, Мадридын хуралдаанд оролцохыг санал болгосон аж. Ноён Рафаел Валли уг хуралд тавьсан илтгэлдээ манай улсын жишээг онцлон дурджээ. Уг хуралдааныг Испани улсын Засгийн газраас санаачлан, ивээн тэтгэж явуулсан бөгөөд Комисс цаашид Швейцарьт байрлаж, байнгын үйл ажиллагаагаа явуулах юм байна. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг хэлэлцэж, Ажлын хэсгээ байгуулжээ.

Хуулийн нэг төсөл дээр 3-5 гишүүн ажиллах аж. Уг чуулганаар нийт 26 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тиймээс тодорхой асуудлаар МАХН өнөөдөр дахин Бүлгийн хурлаа хийж магадгүй юм байна. Мөн хаврын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажилласан. Энэ тухай тайланг нь МАХН-ын бүлэг тусгай хуралдаан зарлаж хэлэлцэхээр болжээ. үндэсний хувьсгалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд л энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй гэсэн үг. Ард түмнийхээ санал, үгийг сонсож, шийдвэрээ гаргадаг байх гэх мэт шинэчлэл, арга замыг тэд үүгээрээ дэвшүүлсэн.

Энэ мэтээр ҮШН улс орны хэмжээнд томоохон шинэчлэл, өөрчлөлтийн салхийг сэвэлзүүлжээ. Үндэсний ардчилсан үзэл санаа, язгуур эрх ашгийг “шүтэх” болсон МАХН тэгэхээр ҮШН-аас санаа авсан байх нь. Энэ талаар ҮШН-ын дарга “Бидний нам байгуулсан цагаасаа ярьсан үндэсний үзлээ дэлгэрүүлэх ажлын тодорхой хэсэг нь МАХН-д хүрч, тэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх баригч намын хэмжээнд энэ тухай ярих болсон нь тодорхой үр дүн гарч байгааг харуулж буй учир бид сайшаана.

Гэхдээ их хурлаас нь шийдвэр гарсан цагт л өөрчлөгдсөн эсэхийг нь үнэмшие. Улс төрийн хүчнүүд энэ талаар бидэнтэй хамтарч ажиллана гэвэл дуртай дэмжинэ” гэлээ.

ИХН

ҮШН шиг өргөн хүрээтэй биш ч гэсэн бусад нам дотооддоо тодорхой шинэчлэл, өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. ИХН-ынхан даргаа сольж, АНтай нэгдэх тухай ярих болжээ.

Уг намыг байгуулсан Ж.Батзандан, О.Магнай нар АН-ын хаяа бараадсан болоод ч тэр үү ИХН-ынхан хэдийгээр шүүмжилдэг ч тус намд элэгтэй байдаг юм. Гэхдээ АН-ын одоогийн удирдлагын үед бол нэгдэхгүй аж. Анхны дарга нь АН-д элсээд Ардчилсан хүчний холбоо хэмээх төрийн бус байгууллагын идэвхтнүүдийн нэг болсон. Бүр нийслэлийн АХХ-ны тэргүүн гээч. АХХ хамтарсан Засгийн газрыг дэмждэггүй, АН Засгаас гарч, сөрөг хүчний байр сууриа баримтлах ёстой хэмээн үздэг.

Тэгэхээр АХХ Ж.Батзанданд, тэр ИХН-д “нөлөөлсөн” байх нь. Үнэн хэрэг дээрээ ИХН анхны удирдагчдаа хаяж явсан гэж гомдох биш одоо ч дэмжсээр байдгийн нэг баталгаа нь энэ. Гэхдээ АН-тай нэгдэх эсэх яриа бол ердөө л нэг хувилбар. Гуравдагч хүчний намуудтайгаа нэгдэх тухай өөр нэг хувилбар тэдэнд бий. Энэ сард тэд бага чуулганаа хийнэ. Үүгээр их чуулганаа товлож, хэлэлцэх асуудлыг нь тогтоох юм байна. Их хурлаар тэд намынхаа цаашдын ирээдүй, дээрх хоёр хувилбарын аль нэгийг сонгож нэгдэх үү эсвэл дангаараа байх уу гэдэг эцсийн шийдвэрээ гаргана. Бас намын даргын асуудлыг нэг тийш болгох гэнэ.

Тус намын дарга Н.Даваа ажил аваад хоёр жил орчим болж буй ч ИХН-ыг хөгжүүлэхийн оронд бүр “унтуулж” орхисон хэмээн гишүүд нь шүүмжилж байгаа аж. Үнэндээ Н.Даваа “Анод” банк тойрсон маргаанд орооцолддог, нам гэхээсээ өөрийгөө яая гэсээр өдий хүрсэн. Тэгэхээр их чуулганаар Н.Давааг сольж, орны хүнийг нь сонгож таарна.

ИЗН

Гуравдагч хүчний намууд дотроо “том” нь ИЗН. Байгуулагдсан цагаасаа л УИХ-д суудалтай байсан.

ИЗН-ын тухайд даргаараа оролддоггүй ч дангаараа байх уу, аль нэг хүчинтэй нэгдэх үү гэсэн салаа замын ирмэгт байнга очдог. Нэгдэх, эсэх талаар нэлээдгүй туршлагатай нам. Тэд АН, бас НН гэсэн хоёр сонголттой. Ногоон намтай нэгдэх яриа нэлээд эрчимжиж байгаа юм. Гэхдээ уг яриа нь ажлын хэсгийн түвшинд очоод гацчихаад байгаа. Үндэсний хорооныхоо хурлыг хийж, жил гаруйн өмнө Элчин сайд болоод явчихсан дэд дарга асан Ц.Ганхуягийн орны хүнийг томилох нэг ажил тэдэнд бий. Мөн цаашдын ирээдүйгээ хэлэлцэнэ. Гэхдээ Сонгуулийн хуулийг батлах эсэхээс тэдний хурлын тов хамаарч байна. Пропорциональ, холимог хувилбарыг сонгохоор АН, МАХН санал нэгдээд байгаа. ИЗН болохоор босгыг намсгахыг л хүсдэг.

НОГООН НАМ

Байгуулагдсан он, сараараа бол энэ нам эхний гуравт жагсдаг. Гэхдээ нэр хүнд, байр сууриараа бусдаасаа ялгаагүй байв. Харин 2008 оны сонгуулийн өмнө НН-ыг Д.Энхбат даргалах болж, улмаар намаа төлөөлөн УИХ-д сонгогдсоноор байр суурь нь нэлээд дээшлээд буй юм. Ногоон нам ИЗНыг хүлээсээр хоёр жилийн нүүр үзэж байгаа гэнэ. НН-ын Иргэний нийгэм, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга О.Бум-Ялагчаас энэ талаар лавлахад “Манай нам байр сууриа олон нийтэд илэрхийлсэн. ИЗН-ыг л хүлээж байна. Ажлын хэсгийн түвшинд ажиллаж байгаа. Гэхдээ сонгууль болоход хоёр жилийн хугацаа үлдлээ. Нэгдэх асуудал нээлттэй хэвээр ч магадлал ер нь буурсан. Бид сонгуульдаа анхаарч ажиллах болно” гэв.

Дотоод зохион байгуулалт, өөрчлөлтөө анхаарч байгаа ч тэд гуравдагчдын хувь заяанд санаа зовохгүй байж чадаагүй аж. Учир нь МАХН-ын шинэчлэлд тэд нэлээд эмзэг хандаж байна. “Ах” намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх саяхан телевизүүдэд өгсөн төлбөртэй ярилцлагынхаа үеэр “Монгол Улс хоёр намын тогтолцоо руу явж байна” хэмээн мэдэгдсэн. Үүнийг тэд эрс эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдэв. МАХН дарангуйллаа сэргээж, ардчиллын үнэт зүйл, олон намын тогтолцоог үгүйсгэхийг санаархаж байна гэж үзжээ.

Тэдэнд МАХН Н.Энхбаярыг дагасан зүүний хүчний шинэ нам, хуучин суурь гэсэн хоёр хэсэгт хуваагдан харагдаж байгаа гэнэ. Гэхдээ тэр талцал, шинэчлэл, өөрчлөлтөө хийдэг л юм байгаа биз, гуравдагч хүчнийг бүү оролд хэмээн НН-ынхан мэдэгдэл гаргав.

У.Хүрэлсүх сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ч, төлбөртэй нэвтрүүлгээрээ ч нэгэн судалгааны дүн танилцуулж, МАХН 35, АН 32, ИЗН 1.6, НН 1.2, бусад нам 0.8 хувийн рейтингтэй яваа гэж хэлсэн билээ. О.Бум-Ялагч “Төлбөрөө төлөөд хүссэн үр дүнгээ гаргуулдаг болсон шүү дээ. АН, МАХН нийлээд 67 хувийн санал авахаар цаана нь 33 хувь үлдэнэ. Тэр нь хааччихав.

Монголд ханатай судалгааг зөвхөн НҮБ л хийж байна” гэлээ. Тэд өөрийн намын рейтингийг НҮБ-аас явуулсан судалгаанд үндэслээд 10 хувьтай байгаа гэж үзэж буй аж. Нэг ёсондоо МАХН мөрөөрөө шинэчлэгдэхгүй гуравдагчдыг нухчин дарах гэж буйг тэд эрс эсэргүүцэж, үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэн байр сууриа илэрхийлэхийг бусад гуравдагч хүчинд уриалав.

Гуравдагч хүчний зарим нам дотоод зохион байгуулалтаа өөрчлөхөөр шамдаж буй бол зарим нь улс орныг хамарсан хувьсгалд уриалж байна. Улс төрийн намуудад юутай ч шинэчлэл, өөрчлөлтийн уур амьсгал нэгэнт орчихжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.