АНУ-ын Охайо мужийн зарим иргэнд гуравдугаар сарын 27-нд ихээхэн аз дайрсан гэнэ. Бэлэн мөнгө тээвэрлэж явсан машинаас 100.000 доллартай цүнх унаж задарснаас мөнгө нь гудамжаар хийсэж, ойр орчимд нь байсан хүмүүс түүж авчээ.
Болсон явдлын тухай сайн санаат нэгэн иргэн 911- нд мэдээлсэн ч цагдаа нарыг ирэхээс өмнө хүмүүс олзоо аван талийжээ. Тэр хавьд байсан машинтай болон явган зорчигчид мөнгийг уралдан түүж байгаа дүрс л камерт үлдсэн агаад цагдаа нар ердөө 10.000 доллар л олсон гэнэ.
Цагдаагийн газар хүмүүст хандан олсон мөнгөө сайхан сэтгэл гарган буцааж өгөхийг хүсээд, камерийн бичлэгээс тэдний хэн болохыг нь тодруулахаар ажиллаж буйгаа сануулсан байна. Харамсалтай нь мөнгө авсан “азтануудаас” нэг ч хүн цагдаагийн газарт хандсангүй.







0 Сэтгэгдэл