Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Сэрээнэндорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Түүнд өнгөрсөн оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлж байв.

Дээрх ажлыг хийж байхдаа албан тушаалаа урвуулан хөрөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт Г.Сэрээнэндоржийг буруутгаад буй билээ. Тодруулбал, дур мэдэн УБТЗ нийгэмлэгт 800 сая төгрөгөөр зүтгүүр худалдаж авсан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар сонголт хийн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. Уг зүтгүүр нь тээвэрт ашиглах боломжгүй, зөвхөн вагонуудыг сэлгэж залгахад ашиглаж болох зүтгүүр байсан гэнэ.

Гэхдээ гаднах хэсэг нь хуучин, мотор болон доторх бусад эд ангийг нь шинэчлэн сольсон байсан талаар эх сурвалжууд мэдээлж буй юм. Уг хэргээс гадна Г.Сэрээнэндоржийг вексель (өрийн бичиг) бичиж, төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Тэрбээр “Би өрийн бичиг бичсэн нь үнэн” гэж хүлээн зөвшөөрсөн гэх юм билээ.

Нийслэлийн Прокурорын газраас түүнд болон Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Г.Санчир нарт Эрүүгийн хуулийн 150.3-т заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан”, 266.2 дахь хэсгийн “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.