Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Грек Европын холбооноос шахагдахгүй

Германы канцлер Ангела Меркель “Европын холбооны дүрэм журам Грекээс үүдэлтэй өнөөгийн хямралыг шийдвэрлэх чадамжгүй байна. Цаашид бид шаардлагатай тохиолдолд зарим орныг гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээ авдаг механизмийг бүрдүүлэх ёстой” гэж Парламентад хэлсэн үгэндээ дурдсан байна.
Грекийн төсвийн алдагдал дүрмийн дагуу Европын холбооны орнуудад зөвшөөрөгдсөнөөс гурав дахин их буюу 12.7 хувь хүрчихээд байгаа нь тухайн бүс нутгийн орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Грекийн Ерөнхий сайд Георгиос Папандреу “Грек Европын холбооноос гарах магадлал тэгтэй тэнцүү. Ирэх долоо хоногт болох гишүүн орнуудын Сангийн сайд нарын уулзалтаас Грект туслалцаа үзүүлэх хөтөлбөрийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Олон улсын валютын сангаас зээл авах боломж бидэнд нээлттэй байгаа” гэж Европын холбооны удирдлагуудтай уулзсаныхаа дараа мэдэгдсэн.
Канцлер А.Меркель үгийнхээ төгсгөлд Грекийн өнөөгийн байдлыг ойлгож буйгаа мэдэгдээд, “Европын холбооны нэг ч улс өнөөдөр үүсээд байгаа хямралыг дангаараа шийдэх бололцоогүй” гэсэн байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.