Төсвийн алдагдал нь 12.7 хувьд хүрсэн Грекийн Засгийн газар эдийн засгийн хатуу арга хэмжээ авч төсвийн ажилчдын цалинг бууруулах, тэтгэврийг царцаах, татвар нэмэхээр шийдсэн нь олон нийтийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тус улсын үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан ажил хаялтад нийтийн тээврийн болон төсвийн байгууллагын ажилтнууд нэгдсэнээр өчигдөр тус улсад бүх нислэг зогсож, хуурай болон усан замын тээврийн үйлчилгээ тасарч, төрийн мэдлийн эмнэлэг, сургуулиуд хаалгаа барив. Ажил хаялт 24 цаг үргэлжлэх аж. Цагдаа, гал команд, гаалийн албаны офицерууд ажил хаялтад нэгдэв.
Үйлдвэрчний эвлэлүүд Европын холбооны орнуудаас дэмжлэг хүлээсэн эдийн засгийн хатуу арга хэмжээг ядууст халтай, эдийн засгийг сэргээхэд хөшүүрэг болж чадахгүй бодлого хэмээн шүүмжилж байгаа юм. Бүсээ чангалах бодлогод найдлага тавьж байгаа эрх баригч социалист намын дотор ч хагарал гарч мэдэхээр байна.







0 Сэтгэгдэл