Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Грекийн төсвийн алдагдал багасчээ

Грекийн төсвийн алдагдал энэ оны эхний дөрвөн сард 41.5 хувиар багасаж, 6.31 тэрбум евро болжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 10.79 тэрбум евротой тэнцэж байсан аж. Төсвийн тогтворжуулалтын төлөвлөгөөний хүрээнд Грекийн эрх баригчид төсвийн алдагдлаа энэ хугацаанд 35.1 хувиар бууруулах ёстой байсныгаа ийнхүү давуулан биелүүлжээ. Энэ тухай Грекийн Сан гийн яамны мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Энэ сарын эхээр тус улс Европын холбоо болон Олон улсын валютын сангаас 110 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон. Үүнийхээ хариуд Грекийн эрх баригчид төсвийн алдагдлаа багасгах хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ. 2009 онд тус улсын төсвийн алдагдал ДНБ-ийхээ 13.6 хувьтай тэнцэж рекорд тогтоосон юм. Эдүгээ тогтворжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр 2014 он гэхэд Грекийн төсвийн алдагдал ДНБ-ийхээ гурван хувиас дээшгүй хэмжээнд очих аж. Уг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг бууруулж, татварын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Гэвч Грекийн төрийн албан хаагчид дээрх арга хэмжээг эсэргүүцэн ажил хаяж, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа юм.

Д.МӨНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.