Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГОРИЛОГСДЫН ТҮРҮҮЧ ТӨРИЙН АЛБАНААС ТОДРОВ

 Шинэ оны эхний өдрөөс УИХ-ын сонгуулийн тухай шинэ хууль үйлчилж эхэллээ. Төрийн байгууллагад удирдах албан тушаал хашигч зарим дарга нар сайн дураар ажлаа хүлээлгэн өгснөөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогсдын “кампанит ажил” ч өрнөв бололтой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасан. Энэ дагуу Засгийн газраас томилогдон ажиллаж байсан таван эрхэм албаа өгөв.

Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нарын өргөдлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Тэдний хамт Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч “өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан” хэмээн Засгийн газар тайлбарлаж буй юм.

ГХЯ дахь эх сурвалжийн өгүүлж буйгаар Д.Цогтбаатар УИХ-ын сонгуульд өрсөлдөх бодолтой яваа гэнэ. Төрийн өмчит компанийн албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Төрийн өмчийн хороонд мэдүүлж, шийдүүлсэн байх учиртай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт ажлаа өгөхөө цахим хуудсаар зарласан. “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Зөвл өл ерөнхий захирал Ч.Ганзоригийн томилгоог дөрвөн жилээр сунгасан учраас тэрбээр энэ удаа УИХ-д нэр дэвшихгүй байхаар шийджээ.

Сонгуульд өрсөлдөхөөр аж лаасаа чөлөөлөгдсөн л бол энэ нь түр чөлөө биш бөгөөд, эдгээр албан тушаалтан сонгуульд нэр дэвших боломжгүй хоцорсон, эсвэл ялагдсан тохиолдолд өмнө нь хашиж байсан албан тушаалдаа шууд эргэн орох боломжгүй юм байна.

Б.ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.