Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гомдсон хүн хурдан гүйдэг үү

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн юм. Ирц тун муу, чуулганы танхимд 20 хүрэхгүй гишүүн байсан тул УИХын дарга сануулга өгөв. Ингэхдээ Д.Лүндээжанцан гишүүнийг “Та ч гэсэн өчигдөр тасалсан” гэв ээ. Өнөөх нь “Би нэг уулзалттай байсан юм л даа. Нэг цаг л эзгүй байсан шүү дээ” гэлээ. Дээрх хуулийн төслөөр санал хураах болоход спикер гишүүдээ дахиад л дуудлаа. Түрүүн сууж байсан Д.Лүндээжанцан ч алга. “Лүндээжанцан байсан хайччихав” хэмээн УИХ-ын дарга асуухад Р.Раш гишүүн “Гомдчихсон юм байгаа биз” гээд нөхдөө инээлгэж байтал өнөөх “алга болсон” нөхөр гаднаас гүйхээрээ орж ирэв. Танхимд Д.Лүндээжанцан даргыг сураглаж байх мөчид Төрийн ордны хонгилд юу болсныг сийрүүлье. Засгийн газраас АН гарч улс төрийн нөхцөл байдал “эмзэг” байгаа учир гишүүдийн огцом хөдөлгөөнийг ч сэтгүүлчид ажиглаж буй юм. Гэтэл Д.Лүндээжанцан дарга өрөөнөөсөө гараад л Төрийн ордны хонгилоор хөлийн хурд мэдэн гүйсээр чуулганы танхим руу орсон байна. Гадна байсан сэтгүүлчид ч сониучирхан араас нь дагаад ороод явчихаж. Тэгсэн чинь ердөө санал хураах гээд ирц бүрдүүлэхийг шаардсанаас л тэрбээр тэгтлээ яарсан байж. Түүнийг ингэж идэвх гаргасныг харин ангийн дарга нь мэдээгүй л дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.