Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Говийн чоно-2” сургалт болно

    Уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр “Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургууль 2010 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт болно.  
    Сургалт, мэргэжлийн анги, томилгоот хүч хэрэгслийн тактикийн үзүүлэх сургуулийг 3 үе шатттай зохион байгуулахаар болсон байна. 
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 3 дугаар сар 29-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд    Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзан энэ талаар ярилцав.
“Уул уурхайн гэнэтийн ослын үеийн аврах ажиллагаа” сэдэвт сургалт, үзүүлэх сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Хавай мужийн Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төв хамтран зохион байгуулах юм.
Дээрх байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь  Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгох ихээхэн ач холбогдолтой гэж Шадар сайд М.Энхболд тэмдэглэв.
Талууд 2009 онд “Говийн чоно-1” сургалт, үзүүлэх сургуулийг төмөр замын салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр явуулсан бөгөөд ирэх жил газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах талаар сургалт зохиох болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
   

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.