Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Мөнхбаяр: Энэ онд ирээдүйн их бүтээн байгуулалтын хөрс суурийг тавьсан

“Өнөөдөр”-ийн алдартнаар хоёр дахь удаагаа шалгараад буй Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр:

-Танд баяр хүргэе. Таны хувьд өнгөрч буй жил нэлээд ажилтай байсан байх?

-Баяртай байна. Хамгийн гол нь нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд зориулан хамтдаа хийсэн ажлуудын маань үр дүн үүгээр харагдаж байна. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилтэй холбогдуулан нийслэлчүүд төдийгүй орон нутгийн иргэдийн ахуй амьдралд томоохон өөрчлөлт, дэвшил орсныг жилийн эцсийн хуралдаан, тайлангуудаас харж болно. Нийслэлд амьдарч буй 1.2 сая гаруй иргэний 61 хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр айл өрхийг орон сууцжуулах ажлын бэлтгэл маш сайн хангагдлаа. Ирэх хоёрдугаар сарын сүүлчээр 300 айлын түрээсийн анхны орон сууц ашиглалтад орно. Энэ бүгдийн маань үр дүнг энэхүү шалгаруулалт хэлж байгаа гэж бодож байна.

-Ирэх онд нийслэлчүүдэд зориулсан ямар шинэ ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний хувьд өнгөрч буй онд байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, харилцаа сайжирч, ирээдүйн их бүтээн байгуулалтын хөрс суурийг тавьсан гэж үнэлж байгаа. Тиймээс энэ онд хийж дуусгаагүй ажлуудаа үргэлжүүлж, иргэдийн тав тухтай амьдралын төлөө өөр шинэ олон ажил хийхээр бодож, тэмдэглэж авч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.