Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гишүүд үг хэлэхийн тулд индэрт дугаарлана

Су.Батболд, Н.Батбаяр, Ц.МөнхОргил, Ч.Сайханбилэг нар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Тэд доорх саналыг дэвшүүлсэн байна.

“Нэгдсэн хуралдаан дээр гишүүд индэр дээрээс үг хэлдэг байх”, “Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа хуралдаан даргалагч нь хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх, хэлэлцэж буй асуудлаар цөөнх болсон гишүүдийг төлөөлж нэг гишүүн байр сууриа хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлдэг болох” “Байнгын хорооны санал, дүгнэлтийг илтгэх, асуулт тавих, үг хэлэх гишүүдийн нэрсийг олон нийтэд урьдчилан мэдээлдэг байхаар өөрчлөлт оруулах”. Тэдний энэ төслийг УИХ-ын дарга, чуулганы үйл ажиллагааг чанаржуулахад хэрэгтэй, чамбай төсөл болж хэмээн дүгнэжээ. Дөрвөн гишүүний өргөн барьсан төслийг Ө.Энхтүвшин нарын санаачилсан төсөлтэй хамтатган хэлэлцэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.