Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Ёс зүйн дэд хороо “шалгана”




УИХ хууль тогтоох үүргээсээ гадна хянаж, цагдах ажил хийгээд байна гэх шүүмжлэл үе үе гардаг. Өөрийн толгой дээрх бухал өвсийг харахгүй атлаа бусдын толгой дээрх ширхэг өвсийг харна гэдэг шиг УИХын 76 гишүүн халдашгүй мэт байсаар ирсэн. Тэгвэл энэ дутагдлыг Ёс зүйн дэд хороо засаж, гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, элдэв “но”-г “шалгах”-аар болжээ. Уг бичиг баримттай танилцах тухай албан тоотыг тэд өнгөрсөн долоо хоногт АТГ-т илгээжээ. Энэ талаар тус Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.


Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцах тухай албан бичигт чинь АТГ хариу өгсөн үү?

-УИХ бусад байгууллагын ажлыг шалгаад байдаг ч өөрийгөө анхаарахгүй орхидог. Тиймээс Ёс зүйн дэд хороо энэ асуудалд ан хаарна. АТГ-аас өнгөрсөн баасан гаригт зарим гишүүний хө- рөнгө, орлогын мэдүүлгийг бидэнд ирүүлсэн. Дутуу байгаа. 76 гишүүний мэдүүлгийг аваад бид энэ долоо хоногоос тэдгээрт мониторинг хийх юм.

Ёс зүйн дэд хороо 10 орчим жилийн дараа арай гэж үйл ажиллагааны дүрэмтэй болсон. Хамгийн түрүүнд хэлэлцэхээр төлөв лөсөн ямар асуудал байна вэ. Гишүүдийн ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлсэн үү?

-Шинээр өргөдөл ирээгүй. Манай Дэд хорооноос гишүүдэд ямар нэг сурталчилгаанд тоглохгүй байх сануулга өгсөн шүү дээ. Дэд хорооны бүтцийг УИХ-аар баталсны дараа бид хурлаа хийж, энэ жилийн ажлын төлөвлөгөөгөө батална.

-Дэд хорооны бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж байгаа юм уу?

-Тиймээ, өмнө нь 10 гишүүнтэй байсан бол одоо зургаа болсон. АН, МАХН-ын бүлгээр ярилцаад ингэж шийдсэн. Манай намаас Э.Бат-Үүл бид хоёр, МАХН-аас Д.Дондог, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Төрийн байгуулалтын байнгын хорооны гиш үүний хувьд НН-ын Д.Энхбат орж байгаа.

С.Туул

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.