Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГИШҮҮДИЙН ЗАДГАЙ АМЫГ “ХАМХИНА”

УИХ-ын эрхэм гишүүд телевизийн дурангийн өмнө шоудах эрхээ хасуулах нь. Сонгогчдоосоо оноо авах гэж үнэн худал “бурж”, тэр хэрээр нь хууль сунжирсан, сул болж буйг өөрчлөхөөр Ч.Сайханбилэг, Су.Батболд нарын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Чуулганаар ярих нэг асуудлаар бүлэг бүрээс тав, гуравдагч хүчний намуудаас тус бүр нэг, бие даагчид л төлөөлж ярих аж.

Мөн Байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараа дэмж сэн, эсэргүүцсэн гурав гурван хүн л үг хэлнэ. Ингэснээр тухайн асуудлаар мэдлэгтэй, мэргэшсэн гишүүд л чуулган дээр саналаа илэрхийлдэг болж, цаг хэмнэх, хуулийг чанартай болгох, гишүүдийг мэргэшүүлэх ач холбогдолтой гэнэ. Гэвч “Гишүүдийн бүрэн эрхэд халдаж, үг хэлэх эрхийг нь боомилсон заалт байна” хэмээн эсэргүүцэх гишүүн байлаа. Үүнээс гадна Байнгын хороог хаалттай хуралдуулах гэх мэтээр хэвлэлийнхний эрхийг хязгаарласан заалт ч байлаа. Уг төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар шийдэв. УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн өөр гурван ч төсөл бий юм. Эдгээрийг цаашдаа нэгтгэн хэлэлцэх юм байна.

Э.Бат-Үүл: Хуралдаан даргалагчийн эрхийг нэмэгдүүлэхгүйгээр энэ зорилго чинь хэрэгжих үү. Гишүүдийн үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хаах, бүр хуралдаанд суулгахгүй байх хүртэл эрхийг дар галагчид өгөхгүй бол “Ямар тав нь яриад бид ярьж болдоггүй юм” гээд л маргаан үүснэ. Мөн УИХ-д Парламентын засаглалтай орнуудын адил мэтгэлцээний зар чим хэрэгтэй. Монголын Парламент одоо бол төрийн бодлого тодорхойлдог газар биш цуглаан, хөдөлгөөний шинжтэй байгаа шүү дээ.

Ч.Сайханбилэг: Хэрэгжүүлэхгүй л байгаа боло хоос одоогийн хуульд даргалагчид өгсөн эрх бий. Байнгын хорооны санал дүгнэлтийн дараа үг хэлэхээр олон хүн нэрээ өгсөн ч дэмжсэн, дэмжээгүй тус бүр гурван хүний үгийг л сонсдог. Уг төсөлд мэтгэлцээний зарчмын шинж чанарыг тусгасан. Гишүүд асуулт тавьчихаад дараа нь хоёр удаа тус бүр нэг минут ярих боломжтой.

Д.Энхбат: Бүлгээс нь эхэлж чангалах хэрэгтэй юм биш үү? Ч

Сайханбилэг: Зохицуулалт нь Байнгын хороо, чуулган дээр гарах ч бүлгээс эхэлнэ. Тухайн асуудлаар чуулган дээр үг хэлэх таван хүнийхээ нэрийг Бүлэг гаргаад хурал зохион байгуулагчид өгнө. Тэд мөрийн хөтөлбөр, намын үзэл баримтлалыг хэн илүү сайн хамгаалж, тэр асуудлаар мэргэшсэн зэргийг нь харгалзаад хүнээ сонгох юм.

Д.Одхүү: АН, МАХН-ын талаас нэг нэг гишүүн суугаад хуулийн төсөл боловсруулсан байхад Ажлын хэсэгт ороогүй, оролцоогүй атлаа өргөн барихад нь 10 гаруй гишүүн нэрээ тавьчихдаг инээд хүрмээр асуудал гардаг. Тэгээд Ажлын хэсгийн гишүүн гэж нэрээ биччихсэн атлаа чуулган дээр асуулт тавиад байдаг. Ер нь Ажлын хэсэг бүрт л нэрээ оруулж явдаг гишүүд байна шүү. Тухайн салбарт хамааралгүй атлаа Ажлын хэсгийн ахлагч болчихдог. Энэ мэт байдлыг цэгцэлж, ажлын хэсгийг чанаржуулах талаар хэрхэн анхаарав? Одоо бол “Тэр хөөрхий Ажлын хэсэг даргалж байгаагүй юм байна. Сонгочихъё” гээд боов тарааж байгаа маягаар л шийддэг.

Ч.Сайханбилэг: Энэ хуулийг баталснаар ийм байдал үгүй болно. Ажлын хэсгийн ахлагчийг санал хурааж сонгодог болох юм. Э.Мөнх-Оргил: Чуулганы хуралдаанд сэт гүүлчид суухаа болино гэсэн үг үү?

Ч.Сайханбилэг: Тамгын газар зохион бай гуулна. Ажилтнууд тусгай өрөөнд байрлаад мэдээлэл түгээх юм. Байнгын хороо, бүлэг дээр ярьсан зүйлийг ахлагч нь мэдээлнэ. Чуулганыг бол сурвалжилна. Түүнээс сэтгүүлчид гишүүдийн өрөөгөөр ороод мэдээллээ чөлөөтэй авах боломж нь байгаа.

Э.Мөнх-Очир: УИХ-ын үйл ажиллагааг телеви зийн тусгай сувгаар дамжуулна, сэт гүүлчид тусгай өрөөнд сууж үйл ажиллагаа явуулна гэсэн байна шүү дээ. Энэ чинь таны тайлбарласан шиг өрөөгөөр нь яваад мэ дээлэл авах боломжгүй гэсэн үг биш үү?

Ч.Сайханбилэг: УИХ албан ёсны мэдээллээ дамжуулах тусгай сувагтай болъё гэж байгаа юм. Одоо Бүлэг, Байнгын хорооны мэдээллийг сэтгүүлч бүр өөр өөрийн өнцгөөс харж бичдэг. Албан ёсны байр суурь нь алга болчихоод байгааг л үүгээр нөхөх гэсэн юм. Түүнээс сэтгүүлчдийн сурвалжлах, мэдээлэл авах эрхийг хаагаагүй.

Д.Лүндээжанцан: Гишүүд хурууны хээгээр санал өгдөг болох юм уу?

Ч.Сайханбилэг: Бусдынхаа өмнөөс гишүүд саналын товчлуур дардаг гэсэн шүүмжлэл гардаг. Одоо био өгөгдөхүүнтэй болж, хурууны хээгээр санал авахаар ийм байдал хаагдана. Гэхдээ био өгөгдөхүүн авах хөрөнгө энэ оны төсөвт тусгаагүй учраас энэ хоёр үгий нь хасаач гэж Тамгын газар хүссэн учир авчихсан байгаа.

Г.Баярсайхан: Мэргэшсэн Парламенттай болох нэрийн дор гишүүдийн үг хэлэх эрхийг хаахыг эсэргүүцэж байна. Нам дотор олон фракц, босс бий. Тиймээс бусад гишүүний үг хэлэх эрх боогдоно.

Ч.Сайханбилэг: Ам барих, эрхийг нь хаах зорилго огт байхгүй шүү, гишүүд ээ. 76-уулаа яриад бай вал хуулийн хийдэл харин ч нэмэгдэнэ. Цагаа зөв ашиглая, зохион байгуулалттай болгоё л гэсэн юм. Үүний дараа санал хэлэв. “Бэлдэж байж үгээ хэлдэг байх нь зөв. Тэгэхгүй бол юу ярих гэж буйгаа ч ойлгоогүй байж нэрээ өгдөг гишүүд бий. Заримдаа ичмээр зүйл ч ярьдаг, юу хэлэлцэж байгаагаа ч мэдэхгүй байж нэрээ өгдөг, хэлснээ өөрөө ч ойлгохгүй, телевизэд зориулж ярьдаг, реклам хийдэг гэх мэтээр Н.Энхболд, Э.Бат-Үүл, Д.Одхүү нар ангийн нөхдөө шүүмжлэв. Иймэрхүү байдлыг хязгаарлах хэрэгтэй тул тэд төслийг дэмжсэн. Харин Ц.Батбаяр “Гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Хэвлэл мэдээллийн эрхийг ч нэлээд хязгаарлажээ. Сонгогчид гишүүдийнхээ юу хэлэхийг харж байдаг. Одоо тэд маань яасан гэж асуувал “Өө би үг хэлэх эрхээ хасуулсан” гээд сууж байх уу. Бүлэг, Байнгын хороо, чуулганы аль алин дээр нь бид үгээ хэлэх ёстой” гэв. Р.Раш гуай харин хурууны хээгээр санал авахыг дэмжсэнгүй. Тэрбээр “Хааяа бусдынхаа өмнөөс товчлуур дарах зайлшгүй тохиолдол гарч болно шүү дээ” гэв. Төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.