Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гитлер, Ленинтэй шатар нүүж байжээ

А.Гитлер, В.И.Ленин нарын шатар нүүж буй гар зургийг дуудлагаар худалдах гэж байна. Хачирхалтай эл зураг дээр “Эмма Лоунстрамм, Вена хот, 1909 он” гэсэн бичээс байдаг бөгөөд энэ нь А.Гитлерийн зургийн багшийн гарын үсэг хэмээн судлаачид тогтоогоод байна.

Чухал өргийн гэрч болсон зураач Лоунстрамм тэднийг еврей айлд тоглож байгаа байдлыг таван талаас нь цааснаа буулгаж, түүнийгээ тэрхүү айлд үлдээсэн бөгөөд энэ үед Гитлер зураач болохоор, харин Ленин эх орноосоо дүрвэж Вена хотод ирээд байсан аж.

Зургийг хадгалан авч үлдсэн еврей гэр бүлийн ач хүү зургийг дуудлагаар худалдахаар шийджээ. Худалдаа ирэх пүрэв гаригт Английн Шропшайр гүнлэг дэх Людлоу хотод болох бөгөөд зургийг дуудах доод үнэ 40.000 фунт стерлинг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.