Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Занданшатар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНАСАУын Гадаад хэргийн сайд Пак Ы Чхүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрбээр, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чхүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тхэ Бог, Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Сайд Г.Занданшатарын айлчлал БНАСАУ-тай тогтоосон найрсаг харилцааны уур амьсгалыг хадгалж, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, улмаар манай улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь нэр хүндийг дээшлүүлж, байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон тухай ГХЯ-наас мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.