Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Германаар овоглосон байгууллагууд хамтран “Германы боловсролын гурав дахь удаагийн үзэсгэлэн” яармагийг ирэх бямба гаригт Хүүхдийн ордонд зохион байгуулна. Герман хэлийг яаж эзэмшиж, сурах талаар, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг асуултад хариулт өгч ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх боломж, бололцооны талаар мэдээлэх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр герман орны хэл, соёлыг дэлгэрүүлдэг байгууллагууд, герман монголын байгууллага, сан, германд төгсөгчдийн холбоод өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулна.







0 Сэтгэгдэл