Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Генералууд хуйвалдаж төрийн хөрөнгөнөөс завшсан уу

ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга асан, хошууч генерал А.Ганбатыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ. Энэ талаар тус газрын ажилтнуудаас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүү мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Түүнийг албан тушаалаа ашиглаж, хоёр хүүхдэдээ төсвийн хөрөнгөнөөс мөнгө олгосон гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Генералын хоёр хүүхдийн нэг нь ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр суралцдаг юм байна. Гэтэл нэг хүүхэд нь Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123, нөгөө нь өөр нэгэн ангид ажилладаг хэмээн баримт бүрдүүлж, багагүй хугацаанд цалин олгож байжээ.

Энэ асуудалтай холбогдуулж ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, тус штабын одоогийн дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь хоёр хүүхдийнх нь нэгийг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилох тушаалыг дэслэгч генерал Ц.Тогоо, нөгөөг нь өөр нэгэн ангид томилох тушаалыг дэслэгч генерал Ц.Бямбажав гаргасан байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.