Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГЕГ-ын дарга гялгар уутнаас болж “хусагдах” уу

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын дарга Д.Цэвээнжав суудлаасаа “хусагдаж” магадгүй нь. Энэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өвөл, зунгүй хаа сайгүй цэцэг мэт эрээлж, байгалийг “чимж” байдаг гайтай гялгар уутнууд гэнэ.
“0.025 мм-ээс нимгэн нийлэг уут хэрэглэхийг хориглоно” гэсэн хууль баталчихаад байхад мань эр “ГЕГ хилээр нийлэг уут оруулахыг
хориглосон тушаалыг бүх боомтдоо өгсөн. Гэвч яг ямар уут оруулах, ямарыг нь болохгүй тухай стандарт алга байна” гэсэн тайлбарыг УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзахдаа хэлсэн юм. Гэтэл Стандарчилал, хэмжил зүйн төвийнхөн нийлэг уутанд зориулсан 11 ч стандарт бийг хэлээд түүнийг балмагдуулав. Стандарт байсаар атал мэдэхгүй суусан, бас магадгүй үүнээс болоод хориотой нийлэг уут хилээр оруулсаар байна гэж хардсан зарим гишүүн түүнд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар ярина гэж мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.