Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн саналыг үндэслэн Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын даргаар Нацагдоржийн Бямбасүрэнг томилов. Н.Бямбасүрэн 1968 онд төрсөн. 1986 онд ОХУ-ын Москва хотын Автомеханикийн дээд сургууль, 2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд БНСУ-ын Хандоны их сургуулийн магистрантурыг төгссөн. Механик-инженер, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.
1995-2000 онд газрын тосны “Баян Ойл” ХХК-д механик-инженер, 2000-2003 онд Азийн хөгжлийн банк, Нордикийн хөгжлийн сангийн санхүүжилттэй Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжид мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн, 2003-2008 онд “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д Техникийн мэргэжлийн сургалтын менежер, 2006-2007 онд Мянганы сорилтын сангийн төсөл боловсруулах нэгжид Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний шинжээч, 2008 оны арваннэгдүгээр сараас “Моннис интернэшнл” ХХК-д дэд ерөнхий менежерээр ажиллаж байсан байна.







0 Сэтгэгдэл