Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гар утасны цацрагийн хэмжээг тогтооно

-Гар утас хүний эрүүл мэндэд хортой гээд байх юм. Тэрийг нь яаж мэдэх вэ?

Баянгол дүүргийн иргэн, өндөр настан Х.Сүрэн

-Израйлын Tawkon компани Google-ийн Android гар утаснаас ялгардаг цацрагийн хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна. Гар утсан дээр түүнээс ялгарах цацрагийн хэмжээг тодорхойлох алгоритм суурилуулна. Ингэхдээ утсаар ярих үед хүний биед хэдий хэмжээний цацраг шингэхийг GPS технологи ашиглаж тооцоолох юм. Энэ нь хэрэглэгчдийг айлгах биш, утсаар ярих үед түүнээс хэр их цацраг ялгарч, хүнд шингэдгийг харуулах зорилготой гэнэ.

“Бид хүмүүст гар утас хэрэглэхээ боль гэж хэлж чадахгүй. Гэхдээ бид хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл хүргэснээр цацрагийн хэмжээг бууруулна” гэж Tawkon-ы дэд ерөнхийлөгч Жил Фридландер ярьжээ. Цацрагийн хэмжээ аюултай түвшинд хүрэхэд утас нь чичирч, эзэндээ сануулна. Утсаа биеэсээ хэдхэн см холдуулахад л цацрагийн хэмжээ багасна гэж эрдэмтэд үзэж байна.

Олонх хэрэглэгч хаанаас ярьж байгаагаас шалтгаалан гар утасны цацрагийн хэмжээ өөр өөр байдгийг мэддэггүй юм байна. Тэгэхээр удахгүй бүх утас өөрөөсөө хэр их хор ялгаруулж буйгаа эзэндээ “хэлдэг” болох байх.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.