Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Арслан нам байгуулахаар шийджээ

Шударга иргэдийн фронт хөдөлгөөний тэргүүн Г.Арслан өөрийн намтай болохоор шийджээ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын даргын суудлыг “булаах” гэж нэг үзээд бүтээгүй учир ийн шийдсэн бололтой. Тэрбээр нам байгуулах бэлтгэл ажлаа базааж байгаа гэсэн.

Хоёрын хооронд биш, нам шиг нам байгуулахын тулд нэлээд бэлтгэл хэрэгтэй байгаа тухай тэрбээр ярив. Намдаа өгөхөөр хэд хэдэн нэр бодож олсон ч хараахан сонгоогүй байгаа аж. “Нам байгуулах нь компанитай адилгүй, амаргүй ажил. Би баян хүн биш. Тэгэхээр ядуусын л нам болох байх. Намайг дэмжих хүн цөөнгүй байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө нам байгуулагдсан байх хуультай. Энэ хугацаандаа амжуулахаар төлөвлөж байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.