Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Галт тэргэнд бөмбөг тавьсан алан хядагчийг устгав

 “ОХУ-ын цэрэг Ингушетийн ууланд тусгай ажиллага амжилттай явуулж, исламийн зэвсэгт босогчдын гол толгойлогчдын нэг Александр Тикоморовийг устгасан” гэж Холбоон аюулгүй байдлын алба мэдэгдэв. Ингушетийн Ерөнхийлөгч Юнус-Бек Евкуров энэ мэдээллийг нотлоод, “Өнгөрсөн долоо хоногт нийтдээ долоон босогчийг устгасан” гэв.
Саид Бурятски гэсэн нэрээр алдаршсан Александр Тикоморовийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москва-Петербургийн чиглэлд явж байсан зорчигч тээврийн галт тэргэнд бөмбөг тавьсан, Ингушетийн Ерөнхийлөгч Юнус-Бек Евкуровийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутнаж байсан юм.
Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников телевизэд өгсөн тайлбартаа “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москва-Петербургийн чиглэлийн буухиа галт тэргэнд бөмбөг тавьсан ажиллагааг исламийн алан хядагчид зохион байгуулсан болохыг нотлох баримт тусгай ажиллагаа явуулсан газраас олдсон” гэв. Энэхүү халдлагын улмаас буухиа галт тэргэний 26 зорчигч амь үрэгдсэн.  
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.