“Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын рекорд” зэрэг киногоор чадварлаг жүжигчин болохоо харуулсан Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Алтаншагай эгчмид бүсгүйтэй дэр нэгтгэх гэж байгаа. Түүний хайрыг булаасан дурлалт бүсгүй нь олны танил “ТV5” телевизийн хөтлөгч Насаа гэнэ.
Өдгөө “Кёкшюүзан цамхаг”-т амьдарч байгаа тэд гэрлэхээр хуримын тов товложээ. Ойр дотны найз нөхдийнх нь ярьж буйгаар хоёр талын эцэг эх нь хүүхдүүдээ гэр бүл болж байгаад ам сайтай байгаа аж.
Худ ураг барилцахаар товлосон хугацаа ойртож байгаа тул ойрын үед залуу хос хуримынхаа ёслолд бэлдээд тун завгүй байгаа гэнэ шүү.







0 Сэтгэгдэл