Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Галзуу өвчний улмаас нэг хүн нас баржээ

Манай оронд сүүлийн жилүүдэд мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын өвчин нэмэгдэж, байгалийн голомтууд идэвхэжсэнийг албаныхан анхааруулж буй. Тэр дундаа тарваган тахал, галзуу өвчний эрсдэл буурахгүй байгааг энэ жил бүртгэгдсэн тохиолдлуудаас харж болно. Улсын хэмжээнд он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 18 тохиолдол бүртгэгдэж, тавынх нь онош батлагдан, гурван хүн нас барав. Түүнчлэн нэг иргэн галзуугийн улмаас эндсэнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн мэдээллээ. Тодруулбал, сүүлийн 10 жилд галзуу өвчний эрсдэлд өртсөн 1326 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Тэгвэл энэ оны эхний найман сард галзуурсан байж болзошгүй мал, амьтанд 82 хүн ноцуулж, эмчилгээ, дархлаажуулалтад хамрагдсан гэнэ. Галзуу өвчин нь байгалийн гоц халдвар бөгөөд хүний төв мэдрэлийн системийг ноцтой гэмтээн, үхэлд хүргэдэг аюултай тул зэрлэг мал, амьтанд хазуулж, шүлсдүүлэхээс болгоомжлохыг албаныхан зөвлөв. Мөн гэрийн тэжээвэр амьтнаа жил бүр дархлаажуулалтад хамруулах шаардлагатай юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.