Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Галерейн шилэн хорго шинэчлэгдлээ

Орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг хадгалж хамгаалан нийтэд дэлгэдэг хоёр музейн нэг нь Уран зургийн галерей. Тус музейн уран сийлбэр, баримлыг байршуулах шилэн хоргыг шинэчилснийг өнгөрөгч баасан гаригт хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжих сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд нийт 27.5 мянган долларын өртөг бүхий 20 шилэн хоргыг шинэчилсэн байна.

Тус сан жил бүр дэлхийн 100 оронд 640 гаруй төсөл хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрөгч онд Уран зургийн галерейд хоёр ч төсөл хэрэгжүүлсний нэг нь энэ юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.