Худалдаанд гарсан даруйдаа л машин сонирхогчдын анхаарлыг татаж, багагүй шуугиан тариад байгаа машин бол “Cadillac СTS-V”. 2010 оны уг загварыг үйлдвэрлэгчид нь хамгийн хурдан суудлын тэрэг хэмээн тодорхойлоод буй. V бүлгийн СTS загвар 19 инчийн өнгөлсөн дугуй, мөнгөний орцтой хайлшаар бүрсэн обуд, агаар шүүгчийн хамгаалалтын торыг зэвэрдэггүй гангаар хийсэн гээд тансаг хэрэглээний бүхий л шинжийг агуулсан. Эл төмөр хөлгийн бас нэгэн чухал үзүүлэлт бол 100 км/ цагийн хурдыг 3.6 секундэд авах чадвар.







0 Сэтгэгдэл