Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаитийн сургуулиуд хаалгаа дахин нээлээ

   Газар хөдлөлтөд сүйрсэн Гаитид дунд сургуулиуд хаалгаа дахин нээж, амьдрал бага багаар ч болов сэргэж эхэллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтөөр 4000 сургуулийн байр газартай тэгширч, зарим нь балгас болон үлдсэн. Боловсролын яамнаас амласан майхан, асрууд ирээгүй учраас олон сургууль зөвхөн нээлтээ хийгээд л сурагчидаа тараажээ. Эцэг, эхчүүд хэзээ ч нураж мэдэх дутуу хагас барилгад хүүхдүүдээ явуулахаас татгалзаж байгаа тул майханд хичээллэх шийдвэр гарсан. Хичээлийн шинэ жил хүүхдүүдийн хувьд баярын өдөр байх ёстой ч олон сургууль сурагчдынхаа бүртгэлийг мөн энэ өдөр хийлээ. Амь үрэгдсэн сурагчдын тоог гаргах ёстой аж.
Тус улсын Боловсролын яамны багцаалж байгаагаар газар хөдлөлтийн улмаас 700 орчим багш, 4000 оюутан, сурагч амь үрэгдсэн аж. НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтан Мохаммед Фолл “Сургуулиуд аажмаар нээгдсээр тавдугаар сарын дунд гэхэд 700.000 хүүхдийг сургуульд хамруулах зорилт тавин ажиллаж байна. Тасалдсан хичээлийг нөхөхийн тулд хичээлийн жилийг наймдугаар сар хүртэл сунгасан” гэлээ. Маш олон хүүхэд айж цочирдсоны улмаас сэтгэл санааны гүн хямралтай байгаа учраас хичээлээр шахах бодол байхгүй гэж албаны хүмүүс мэдэгдэв. Сэтгэлзүйн эмчилгээг боломжийн хэрээр хийх төлөвлөгөө байгаа ч мэргэжиллтэн дутмаг байна.
Газар хөдлөлтөөс өмнө ч гэсэн Гаитийн боловсролын систем бэрхшээлтэй байсан агаад сургуулийн насны хүүхдүүдийн 50 хувь нь сургуульд хамрагддаг байсан гэнэ.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.