Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаитийг сэргээн босгоход 11.4 тэрбум доллар хэрэгтэй

     Гаитийн Засгийн газраас гаргасан урьдчилсан тооцоогоор газар хөдлөлтөд нэрвэгдсэн тус орныг сэргээн босгоход 11.5 тэрбум доллар хэрэгтэй гэнэ. Олон улсын тусламжийн байгууллагуудын гаргасан сэр гээн босголтын төлөвлөгөөг энэ сарын сүүлчээр Нью-Йоркт болох хандивлагч орнуудын хурал дээр танилцуулах юм байна. Нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас тус улсад найман тэрбум орчим долларын хохирол учирч, 220 мянган хүн амь үрэгдсэн. Гаитийн Засгийн газрын төлөөлөгч Патрик Делатур “Тооцоо эцсийн байдлаар гараагүй байгаа. Энэ бол зөвхөн урьдчилсан таамаг. Сэргээн босголтын нийт өртөг 14 тэрбум долларт хүрч болзошгүй” гэж мэдэгдсэнийг AFP уламжлав. Газар хөд лөлт өөс амьд мэнд гарсан ч орох оронгүй болж, үер усны аюулд дахин нэрвэгдэх эрсдэл ихтэй газар, майханд хоног төөрүүлж байгаа 218 мянган хүнийг орон гэртэй болгох асуудал хамгийн түрүүнд яригдаж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.