Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх гарын авлага гаргажээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Газар хөдлөлтийн аюул” сэдэвт иргэдэд зориулсан гарын авлагыг гаргажээ. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардлаас санхүүжилтийг шийдвэрлэн хэвлүүлсэн дээрх гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өгсөн байна. Зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлтийн таван баллын бүсэд хамаардаг бөгөөд өнгөрөгч  2020 онд хүнд мэдрэгдэм 30 удаагийн газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар  Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тиймээс иргэдэд газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгөх, өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах анхан шатны мэдлэг олгох зорилгоор энэхүү гарын авлагыг хэвлүүлэн, олон нийтэд хүргэж эхэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.