Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Газар олгохыг судлах ажлын хэсэг байгуулагдана

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны “Усан сангийн” гэгдэх нийт 60 гаруй өрх хотын усан сан, цахилгааны хамгаалалтын бүсэд суурьшсан тул газар олгох боломжгүй олон жил болж байгаа. Гэлээ ч энд суурьшсан иргэдээс удаа дараа ирсэн хүсэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ асуудлыг судлах чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлээд байна.
Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн газрын алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, нийслэлийн Ус сувгийн удирдах газар болон дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, болон тухайн хорооны иргэдийн төлөөлөгчид ажлын хэсэгт орж ажиллах юм.
Хамгаалалтын бүсийн хилийг яв цав тогтоосноор 10 гаруй айлд газар өмчлөх боломж бүрдэнэ гэж тухайн хорооны иргэд үзэж байгаа аж.      Ажлын хэсэг удахгүй ажилдаа орно.
Ш.Эрдэнэчимэг "Монцамэ" мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.