Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Газар дор хот босгоно

Хятадад газар хөдлөлтийн үед орогнож болох хотыг газар дор барих ажлыг эхлүүлээд байна. Ийм төрлийн зориулалтаар хэд хэдэн цооног ашиглах бөгөөд тэдгээрийн нэг нь удахгүй Нанкин хотод ашиглалтад орох гэнэ. 16 га талбай эзлэх дээрх цооногт 6600 хүн багтах боломжтой талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Цооног дотор түр орогнох байрааас гадна хүнсний агуулах, эмнэлэг хог шатаах зуух ч байх бөгөөд хүмүүс тус газарт нэг сар хугацаанд амьдарч болох гэнэ. 2008 оны тавдугаар сарын 12-нд Хятадын Сычуань мужид Рихтерийн шаталбараар 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ нь тус улсын сүүлийн 30 жилийн түүхэнд гарч байгаагүй хүчтэй газар хөдлөлт юм. Үүний улмаас нас барсан болон сураггүй болсон хүний тоо 87000, мөн 374 мянган хүн бэртэл авч, хэдэн сая хүн орон гэргүй болсон юм. БНХАУ-ын нийслэлд гэхэд газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулсан ийм төрлийн хот байгуулах бөгөөд 15 цооногоос бүрдэх аж.  Тэдгээрт ойролцоогоор 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж болох юм байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.