Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНХАУ-Д АЙЛЧИЛНА

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ян Зечигийн урилгаар Хятадад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ болж, хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлууд, бүс нутгийн болон олон улсын сонирхсон асуудлуудаар санал солилцох юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлах үеэр хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлж, стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр тохиролцсон билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.