Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Д.Мижиддоржийн санаачлан хянан тохиолдуулсан “Тэтгэлэгт боловсрол төв”-ийн захирал Г.Дариймаа, боловсролын зөвлөх Б.Эрдэнэчимэг нарын эмхэтгэсэн “Гадаадад тэтгэлгээр суралцах боломж-1” ном уншигчдын гарт очиж байна. Энэ ном нь гадаадад тэтгэлгээр суралцах сонирхолтой залуучуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх, тэтгэлэг авахад юу хэрэгтэй байдаг талаар харамгүй зөвлөжээ. Мөн энэхүү номондоо улсын хэмжээнд болон олон улсын хэмжээнд зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд, их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийн талаар багтаажээ.







0 Сэтгэгдэл