Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа хүндэтгэлийн тоглолт хийнэ

 Оны босгон дээр гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасан дуучин Д.Ширмэнтуяа хүндэтгэлийн тоглолт хийнэ. Тоглолтод ДБЭТ-ын симфони найрал, “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Эхний хэсэгт нь ардын болон уртын дуу, сүүлчийн хэсэгт нийтийн болон эстрад дуу эгшиглэх уг тоглолт энэ сарын 18-нд ДБЭТ-т болно. Д.Ширмэнтуяагийн “Сэтгэлийн цагаан хун”, “Чи бидэн хоёр”, “Бодол”, “Тэнгэрийн тамга”, “Ханийн дуу” , Ө.Уянгатай хамтран дуулсан “Ижий улирал”, соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалтай хамтарсан “Ойрхон л байж шүү дээ” зэрэг дууг сонсогчид таашаан сонсдог билээ.

Х.Уянга

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.