Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаалийн хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ

Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав.
Протокол байгуулагдсанаар 1993 онд байгуулсан Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Протоколын хүрээнд талууд гаалийн зөрчил болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, гаалийн үнэлгээ, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг солилцох боломжтой болох юм.
Түүнчлэн хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хамтарсан хяналт, шалгалт хийх, улс орны аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй химийн хорт, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодист тавих хяналтыг чангатгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай хамтран тэмцэх, харилцан боловсон хүчин илгээх, туршлага судлах, мэргэшил дээшлүүлэх чиглээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.