Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаалийн байцаагчдын илрүүлээгүйг цагдаа, тагнуулынхан илрүүлжээ

Тэдний оронд Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч Д.Бурмаа, С.Ундармаа, Т.Учралт, Р.Өлзийбаяр, Буянт-Ухаагийн гаалийн газрын байцаагч М.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюунчимэг, Т.Чоймполцэрэн, Р.Хулан, Э.Мягмарсүрэн нарыг томилсон 145 дугаар тушаалыг ГЕГ-ын дарга энэ сарын 22-нд гаргасан байна.
Гэтэл ажлаас халсан уг шийдвэрийг Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтод ажиллаж байсан байцаагч М.Энхбаяр, М.Нямлхагва, С.Сүхсайхан нар эсэргүүцэж, “ТЕГ-ын ажилтан Энхтөр мөрдөн байцаалт явуулсан, биднийг энэ хэрэгт холбогдолгүйг сайн мэдэж байгаа. Гэтэл биднийг ажлаа хайнга хандсан гэсэн дүгнэлт гаргаж, ГЕГ-т явуулжээ. Үүнийг үндэслэн ГЕГ-ын удирдлага биднийг уг хэрэгт холбогдсон мэтээр ойлгож, ажлаас халсан. Тиймээс дэслэгч Энхтөрийн явуулсан мэдэгдэлд залруулга хийнэ үү” гэсэн хүсэлт гаргасан аж.
Энэ талаар ГЕГ-ын дарга Д.Цэвээнжаваас тодруулахад,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтоор бөхөнгийн эвэр хууль бусаар оруулсан хэргийг цагдаа, тагнуулын ажилтнууд илрүүлсэн. Энэ тухай манайд мэдэгдсэн. Үүний дагуу манай Сахилгын хороо хуралдаж, холбогдох хүмүүст арга хэмжээ авсан.
Монгол Улсын хилээр гаргах, оруулахыг хориглосон бараа нэвтрүүлэх буюу нэвтрүүлэхийг оролдсон хэрэгт манай байцаагч нар холбоотой нь тогтоогдсон бол ямар нэгэн хөнгөрүүлж үзэх шалтгаан байх ёсгүй. Гаалийн улсын байцаагч хуулиа хатуу барьж, хориотой барааг гаргахгүй, оруулахгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой. Түүнээс биш хориотой бараа оруулахыг завдвал сануулна, оруулбал хөөнө гэсэн байдлаар хандаж болохгүй. Ажлаас халагдсан дээрх байцаагч нар ийм байдлаар хандсан нь буруу.
Тэгээд ч манай байгууллагад нэгэнт буруутай нь тогтоосон улсын байцаагчийн мэдэгдэл ирээд тэр тусмаа гаалийн нэр бүхий байцаагч нар дутагдал гаргасан байна гэж тэмдэглэсэн байсан тул бид тэдгээр хүмүүст арга хэмжээ авсан.
Эдгээр ажилтан эрүүгийн хэрэгт холбогдсон уу, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага эцэслэн шийдэх байх. Харин ийм асуудалд холбогдсон ажилтнууддаа сахилгын шийтгэл ногдуулах нь манай байгууллагын зарчимд нийцэж байгаа гэв.
Ажлын хариуцлага алдсан дээрх байцаагчид иймэрхүү асуудалд нэг бус удаа холбогдож байжээ. Тиймээс хэд хэдэн удаагийн сануулга, түүнчлэн байцаагчийн эрхийг нь нэг сараар хасаж байсан, тэр бүү хэл халах хүртэл шийтгэл авч байсан аж.

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулагийн боомтын таван байцаагчийг үл ялих шалтгаанаар ажлаас нь халж, оронд нь дарга нар өөрсдийнхөө хүмүүсийг тавих гэж байна гэх яриа дуулдах боллоо. Гэвч үнэн хэрэгтээ дээрх байцаагчид ээлжийнхээ үеэр /өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12, 15-нд/ ажлын хариуцлага алдаж, иргэдийн тээшинд шалгалт хийгээгүйн улмаас иргэн Т.Майсайхан, Д.Отгонжаргал нар улсын хилээр бөхөнгийн 207 ширхэг эвэр оруулж ирснийг тус аймгийн Цагдаагийн газрын болон тагнуулын ажилтнууд тогтоожээ. Тиймээс тухайн өдөр ажиллаж байсан байцаагч З.Хүрэлбаатар, М.Энхбаяр, М.Нямлхагва, Ц.Зоригт, С.Сүхсайхан нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Г.Равжаа www.MongolNews.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.