Гаалийн ерөнхий газар ажилдаа хойрго хандаж, хариуцлага алдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар үүрэгт ажилдаа ирээгүй гаалийн байцаагчдыг ажлаас нь халжээ. Үүнд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Пүрэвжав, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ганболд, Сайншанд, Дорнод, Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Х.Чулуунбаатар, Б.Батболд, Д.Дүгэрсүрэн Т.Байгаль нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа удаан хугацаагаар очоогүй, төрийн тусгай албаны ажил тасалсан үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн гаалийн улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, гаалийн хяналт шалгалтыг дутуу хийж, хууль бусаар бараа нэвтрүүлэх боломж олгосон Гашуун сухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Мөнхжаргал, Д.Удвалцэцэг нарыг тус тус ажлаас нь халжээ.







0 Сэтгэгдэл