Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

В.ҮНЭНБАТ: Хүлэмжийн аж ахуй байгуулахад зориулж санхүүгийн дэмжлэг олно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбаттай хаврын тариалалтыг эхлүүлэхтэй холбоотой ажлын явц, нарийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

-Улсын хэмжээнд хэдэн га хүлэмжээс хэчнээн хэмжээний нарийн ногоо хураан, хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангаж байна вэ. Нарийн ногооны үйлдвэрлэлийг өсгөхийн тулд энэ онд ямар ажил хийхээр төлөвлөв?
-2020 оны байдлаар 2650 иргэн, 350 аж ахуйн нэгж 27.4 га талбай бүхий өвлийн, 68.5 га зуны хүлэмжийн 95.9 га-гаас 5.8 мянган тонн бүтээгдэхүүн хураан авч зах зээлд нийлүүлсэн. Энэ нь дотоодын хэрэглээний дөрөвний нэг, хүнсний ногооны үйлдвэрлэлийн зургаан хувь юм. Нарийн ногооны хэрэглээг бүрэн хангахын тулд шинээр 50 га талбайд өвлийн хүлэмж байгуулах шаардлагатай. Тиймээс эхний ээлжид “20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй бөгөөд уул уурхайн чиглэлийн томоохон компани, олон улсын байгууллагуудад танилцуулж, санхүүжилт олохыг зорьж байна. АНУ-аас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж авах боломж бүрдэн, хаана, хэдэн га хүлэмжийн аж ахуй барих талаар судалгаа хийж эхэлсэн. Энэ онд улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 ам метр талбайтай иж бүрдэл хальсан хүлэмж 83, нийлэг хальсан материалтайг нь дөрвийг барин, таримлын үр 110 кг-ыг өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.
-Хүнсний ногооны тариалалт, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ямар ажил хийх вэ?
-Өнгөрсөн онд 9.7 мянган га-д хүнсний ногоо тариалж, 115 000 тонн ургац хураан, дотоодын хэрэгцээний 46 хувийг хангасан. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэн иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, “Өрх бүр тариаланч” хөдөлгөөн өрнүүлж үйлдвэрлэлийг өсгөх, хангамжийг нь тогтворжуулах зорилгоор 10 төрлийн 147.5 тонн үр, 50 тонн төмсний супер элит үр нийлүүлнэ. Энэхүү хөнгөлөлт, дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Цаашид хүнсний ногооны тариалалтыг өсгөхийн тулд бага оврын, механикжсан усалгааны техник, тоног төхөөрөмжийг олон тоогоор нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй систем барих болон сэргээн засварлахаар барилгын зураг төслийг гарган, техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байна. 2022 онд барилга угсралтын ажлыг нь эхлүүлнэ. Үүнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Түүнчлэн дээрх банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд ирэх хоёр жил Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Увс аймгийн зорилтот дөрвөн сумын 1048 өрхөд 310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь, Дархан-Уулын Орхон сумд ногоо боловсруулах цех, нийслэлд 1000, Сэлэнгэд 120 ам метр өвлийн хүлэмж ашиглалтад оруулах юм. Хүнсний ногооны механикжуулалтын түвшнийг нэмэх зорилгоор БНПУ, Беларусийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 3.2 сая еврогийн санхүүжилтээр 35-82 морины хүчин чадалтай трактор 132, хүнсний ногооны зориулалттай 360 иж бүрдэл тоног төхөөрөмж нийлүүлнэ. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хүнсний ногооны 600 гаруй га талбайн гар ажиллагааг механикжуулна.
-Хаврын тариалалтын бэлтгэл хэдэн хувьтай байна вэ. Ажил эхлүүлэхэд тулгарч буй бэрхшээл бий юү?
-Энэ хавар тариалах талбай, намар хураах ургацын хэмжээг өнгөрсөн жилийнхээс бууруулахгүй байх төлөвлөгөөтэй. Бид улаан буудай 368.3, төмс 17.9, хүнсний ногоо 9.7, малын тэжээл 66.5, тосны ургамал 40 мянган га талбайд тариалах бол 7000 га-д жимс, жимсгэнэ тарина. Үүнээс 471.5 мянган тонн улаан буудай болон бусад таримал 500 000 гаруй тонныг хураахаар төлөвлөсөн. Мөн 360.2 мянган га-д уринш хийнэ. Энэ нь таримлын бүх төрлийн ургацын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байх дүн юм. Хаврын тариалалтын үед тариаланчдад тулгарах санхүүгийн бэрхшээлийг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаан буудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр үргэлжлүүлж зээлээр олгоно. Өдгөө аж ахуйн нэгжүүд тоног, төхөөрөмжөө засварлах, сэлбэх ажлаа эхлүүлээд байна.
-Улаан буудайн үр хэдэн тонныг импортолж, хэдийг нь дотоодоосоо хангахаар төлөвлөв. Энэ хавар нийт хэдэн тонн үр шаардлагатай вэ?
-55.2 мянган тонн улаан буудайн үр шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн жилийн ургацаас аж ахуйн нэгжүүдэд 39.7, улсын үрийн нөөцөд 8000 буюу нийт 47.7 мянган тонн үр бий. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу улаан буудайн үр импортлох зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгж Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 000 тонн үр нийлүүлэх гэрээ байгууллаа. Одоогоор ОХУ-аас 1100 тонныг нь авсан ба 3500-г нь ачуулсан. Тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт дасан зохицсон сортын үр сонгохын зэрэгцээ үрийн аж ахуйд зээлээр олгох боломжтой.
-Манайх улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг. Улмаар экспортлох зорилт тавьж буйгаа дурддаг. Газар тариалангийн бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлж, эл салбарын ашгийг тогтвортой өсгөх боломж хэзээ бүрдэх бол?
-Тариалангийн салбарын бүтээмжийг өсгөн экологийн цэвэр улаан буудай, буудайн гурил, төмс, рапс, малын тэжээлийг бага хэмжээгээр экспортлон Зүүн хойд Азийн зарим улсад нийлүүлэх боломжтой. Энэ чиглэлээр судалгаа хийн, хамтын ажиллагаа өрнүүлж буй. Одоогоор БНХАУ-тай улаан буудай, буудайн гурил, рапс, тэжээлийн арвай зэрэг бүтээгдэхүүний хорио цээрийн санамж бичгийг үзэглэн, экспортлох боломж бүрдүүлсэн. Рапс, гурил зэргийг урд хөрш рүү нийлүүлдэг ч цар тахлын улмаас хилийн хорио тавьж, хэмжээ нь багассан.
-Тосны ургамлыг сэлгээний таримал болгон ашиглах нь эдийн засагт өгөөжтэй, байгаль орчинд эерэг нөлөөтэй гэдэг. Тосны ургамлын зах зээлийг хөгжүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд тариаланчид, аж ахуйн нэгжүүд тосны ургамлыг сэлгээний таримал болгон жилд дунджаар 60-70 мянган га-д тариалан, 23-28 мянган тонн ургац хураан авч байна. Өнгөрсөн онд 61.9 мянган га-д рапс тариалан 21.3 мянган тонн ургац хураасан. Өдгөө Сэлэнгэ аймгийн Баянгол сумд 300 тонн тослог ургамлын үр шахах, 100 тонн тос цэвэршүүлэх, 120 тонн цэвэр тос гарган авах иж бүрэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд жилд 100 000 тонн түүхий эд буюу хар рапсын үр хэрэгтэй. Манайх рапсын ургацынхаа 80 гаруй хувийг БНХАУ руу гаргадаг. Тос үйлдвэрлэгч маань жилд дунджаар дөнгөж 500-3100 тонн рапс худалдан авч хэрэглэж байна. Учир нь Монголд тарьж ургуулсан хар рапсыг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд өндөр үнээр авдгаас дотоодын үйлдвэр нь түүхий эдийн нөөцгүйддэг гэсэн үг. Тиймээс эх орны хөрсөнд тарьж ургуулсан, хүнсний зориулалттай тослог ургамал хар рапсын экспортыг хязгаарлан, дотоодын үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх, улмаар экологийн цэвэр тосноос гадна чанарлаг, уургийн агууламж өндөртэй малын тэжээл үйлдвэрлэх боломж бүрдүүлэх бодлого бий. Үүний тулд улсын хэмжээнд жилд дунджаар 70-80 мянган га-д хар рапс тариалж, нэгж талбайгаас авах ургацыг 10 центнерт хүргэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, тосны ургамлын зах зээл хангалттай бий.
-Төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэх дэмжлэгийн хүрээнд 2020 онд гэхэд Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ядуурлыг бууруулах сангаас 42 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Эл тусламжийг хэдэн аж ахуйн нэгжид ямар шалгуураар олгов. Ингэснээр усалгаатай талбайн хэмжээ болон бороожуулагчаар услан ургуулсан хүнсний ногооны ургац хэр зэрэг өссөн бол. Одоогоор усалгаатай хэсэг нь нийт тариалангийн талбайн хэдэн хувийг эзэлж байна вэ. Энэ онд хэмжээг нь нэмэх боломж бий юү?
-2020 онд нийт 59 мянган га талбайг механикаар усжуулан үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан бөгөөд энэ нь улсын хэмжээний талбайн 12.4 хувь байв. Дээр дурдсан төслүүдээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” хөтөлбөрийг Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт төрийн болон орон нутгийн өмчит 12 услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах юм. Уг төслийг 2027 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 7.7 мянган га-гаар нэмэгдэх боломжтой. Услалтын системийн барилга угсралтын ажлыг энэ хавраас эхлүүлэн, 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагч болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг га-г услах чадалтай бага оврын бороожуулагч 78, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га-г услах дуслын усалгааны иж бүрэн систем 90 ширхгийг тус бүр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, жилд зургаан хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай олгож байгаа. Үүний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 1500 га-гаар нэмэгдэнэ.
-Зоорийн аж ахуйг дэмжихэд зориулан хөнгөлөлттэй зээл олгодог. Одоогоор аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн зээл авсан вэ. Зоорийн нийт багтаамж улсын хэмжээнд хэдэн тонн байгаа бол?
-Төв суурин газрын хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг тасралтгүй хангахад үйлдвэрлэлээс гадна хадгалах зоорийн хүчин чадал их байх нь туйлын чухал. Тиймээс Засгийн газраас 2013-2015 онд Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн механикжсан агуулах барих 12 аж ахуйн нэгжид 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосноор төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадал 220.2 мянган тоннд хүргэсэн. Зоорийн аж ахуйн дэмжлэгт 30 тэрбум төгрөг гаргасан байна гэсэн үг. Үүнээс нийслэлд 76.6 мянган тонныг нь ашигладаг. Агуулах, зоорийн багтаамжийг нэмэх зорилгоор Монгол Улс, БНПУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг 10.2 сая еврогийн санхүүжилттэйгээр эхлүүлсэн. Үүний долоон сая еврогоор нийслэлд 2500, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтайд тус бүр 1000 буюу нийт 8500 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны иж бүрэн автомат, хагас автомат агуулахыг долоон байршилд барина.
-Хүнсний ногоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэн авч ирэх, хадгалах, борлуулах, түгээх цогц төвийг төмөр зам түшиглэн, гадаадын зээл тусламжаар барина гэсэн. Эл ажлыг эхлүүлсэн үү?
-Нийслэл хотод байгуулах 16 мянган тоннын багтаамжтай, 90-100 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолборыг Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт барихаар шийдвэрлэн дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээний ажлыг нь эхлүүлэхээр НЗДТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ийм байгууламжийг ашиглалтад оруулснаар төмс, хүнсний ногооны агуулах, зоорийн багтаамжийг 244.7 мянган тоннд хүргэх юм. Нэмж хэлэхэд, газар тариалан, хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэхэд улсын төсөв болон бусад орны зээл, тусламжийн багагүй хөрөнгө зарцуулж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээмжээ дээшлүүлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүрэг, орон нутгийн эрх бүхий байгууллагууд, Хөдөө аж ахуйг дэмжих сан, банкуудад хандан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл, тоног төхөөрөмж, үр, бордоо зэргийг авах бүрэн боломжтой.

3
Савж уналааСавж уналаа
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
Баярлалаа!

38 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 thoughts on “В.ҮНЭНБАТ: Хүлэмжийн аж ахуй байгуулахад зориулж санхүүгийн дэмжлэг олно

  • Avatar bat says:

    uxsen baas noxoin golog

  • Avatar Алтай says:

    Хүлэмжийн аж ахуйдаа бүр өвлийн хүлэмж шүү тэгж л дэмжээрэй.

  • Avatar Anonymous says:

    Ym l bol zoriltot bvleg geh ym busad nogoo taridag hvmvvs yah be zalhuu hvnd yu ch ogood archilch chadahgvi nogoonii ajil bol zalhuu hvmvvsiin hiih ajil bishee

  • Avatar zochin says:

    Газар дээрээ хэрэгжсэн юм үнэндээ алга, хүнсний ногоо тарих бүх боломж байгаа боловч банк нь шинэ төсөлд зээл олгохгүй гэдэг, саяны ярьсан лэмжлэгүүд хаагуураа яаж яваад байдаг юм тарьж ургуулья гэсэн хүмүүст бараа сураг нь ч байхгүй байдаг. Дээгүүр яриад байгаа юмнууд газар дээрээ ард түмний амьдралд хүрсэн бодит зүйл нэг ч алга даа. Хөрсөн дээрээ буусан бодит ажил хиймээр юм. бодвол маниасаа л илүү боловсролтой мэдлэгтэй ухаантай хүмүүс л дээр ажиллаж цалин пүнлүү авч, эрх яамба эдэлж суугаа байлгүй дээ

  • Avatar Anonymous says:

    Энэ баагий бүтэхгүй ээ Монуран Наранхүүгийн хүргэн дүү шүү дээ авгай нь дүнжин гарав захын боос шуналын тулам авгай байдаг юм

  • Avatar Иргэн says:

    Энэ нь хаагуураа яваад байдаг юм.Газар дээрээ шал худлаа хэрэгждэггүй.Туслаад дэмжээд өгвөл Хятад ногоо авахгүй дотоодоо хангана .Даанч хаа ч дэмжлэггүй

  • Avatar Anonymous says:

    Энэ дурдигдаад байгаа дөрвөн улиралын хүлэмжийг иргэн өөрийн өмчийн газарт нь олгож өгөх үү тийм бол энэ төсөлд нь хамарагдах юмсан

  • Avatar Anonymous says:

    Анх хүлэмж эрхлэх гэж бгаа хүмүүс хүсэлт гаргахаар өмнө нь хийж бгаагүй ажлаа эхлүүлээгүй гээд л олдохгүйдээ

  • Avatar Зочин says:

    өвлийн хүлэмжийг дэмжээд өгөөрэй

  • Avatar alt says:

    АНУ-с 3 сая доларын хүлэмжний зээлийг олон хүнд хүртээлтэй өгмөөр б.а.

  • Avatar Зочин says:

    Наад зорилтод бүлэг чинь НӨАТ төлдөггүй шалгуурыг чинь хангах юм уу даа. АА нэгжүүд нь чү ай л хангах юм байна лээ ш дээ. Бодиттой үнэн юм яриа ч дээ…
    Би хүлэмжний АА эрхлэгч гуйгаад хүсээд өгдөггүй л юм байсан…

  • Avatar Anonymous says:

    Manai ulsad nudee olson ajil haana bna ihenh ni ah duu hamaatan sadan tanil tal geed lybchihna tiim ch uchraas mongol hugjihgui bgaa yum

  • Avatar Nat says:

    Manai ulsad nudee olson ajil haana bna ihenh ni ah duu hamaatan sadan tanil tal geed lybchihna tiim ch uchraas mongol hugjihgui bgaa yum

  • Avatar НЯМСҮРЭН says:

    Ногоо таридаг хүмүүст энэ зээл олдоггүй өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа одоо хүртэл явуулж бна .Ар өвөрын хаалгатай бол олдох байх

  • Avatar эрлэнэ says:

    сайн юмыг дэмжиж хамтрах хэрэгтэй

  • Avatar Зочин says:

    Газар тариалангийн түй ч мэдлэггүй юмнууд Яамаар дүүрчихсэн юм даа түүх ярьсан их зантай муухай ааштай технологоо мэдэхгүй дан ажил дуусч байхад юмаа оруулж ирнэ шинэ бордоо .хор.техник бий болоод байхад мэддэгүй өндөр үнжтэй техник шахсан газар бөйх юм

  • Avatar Сүрэнжав says:

    Өвлийн хүлэмж барих хүсэлтэй хувиараа бага зэргийн юм хийдэг болохоор зээл олдохгүй юмаа яаж зээлд хамрагдах вэ? зуны хүлэмжтэй өвлийн хүлэмжийг дэмжвэл их сайн байна

    .

  • Avatar Сүрэнжав says:

    Өвлийн хүлэмж барих хүсэлтэй хувиараа бага зэргийн юм хийдэг болохоор зээл олдохгүй юмаа яаж зээлд хамрагдах вэ? зуны хүлэмжтэй өвлийн хүлэмжийг дэмжвэл их сайн байна банкан дээр очиход баахан зүйл нэхээд мөн өдрийн орлого хүрэхгүй байна гэх шиг юм яриад уул нь миний буруу байсан л байх хар дэвтэр заавал хөтлөх ёстой юм шиг байна лээ газар дээр нь очоод үнэн хийдэг эсэхийг шалгаж үзээд зээлээ өгчихмөөр газар тариалангийн ажил хийж чаддаг нь авч чадахгүй ,чадахгүй хүмүүс зээл авчихсан байх юмаа дээрээ хийж байгаа ажил чинь яаг газар дээрээ буухгүй байна

    .

  • Avatar Чимгээ says:

    Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй хүмүүстээ буцалтгүй тусламж олгое

  • Avatar Hi says:

    hudlaa Shaahaal bolichih

  • Avatar Anonymous says:

    Биод хашаа газар маань байгаад байдаг.эхлээд өвлийн хүлэмж бариад ажиллах дэмжлэг хэрэгтэй л байна ш дэ. Хийж байгаагүй хүнд зээл олдохгүй л гэх байх даа.

  • Avatar gvlii says:

    zeel tuslemj irlee l gene yag yum humaa hootsoldood 1iig 2 bolgoj amidarlaa bosgoh geed ywhaar yag bidend irj bgaa ni howor shdee ene ch bolohgui bn terni ch bolohgui bn geed butsaadag idtsen mongoo shingeegeed bdag yumuu buu med. boldog bol awmaar l bna shuu

  • Avatar Damba says:

    Хувь хүн гэж бичихгүи юмаа дандаа л аж ахуйн нэгж гэхийн хамаарал бүхий кампаануудаа дэмжих байх даа

  • Avatar Anonymous says:

    Demjij bnaa ovliin hvlemjiig sain demjih heregtei irh bvriig demjih heregtei hvn bvr orhiin heregtseegee hangadag bh heregtei

  • Avatar Цэвэлмаа says:

    ЭХЛЭЭД ГАЗАР ШОРОО ЖИМС НОГООТОЙ НОЦОЛДДОГ МАНЬ МЭТИЙН ХҮМҮҮСТЭЭ ГАЗАРТАЙ БОЛГООД ГАНЦ 2 БАГАЖ ТЕХНИКТЭЙ БОЛГООД ӨГЧИХВӨЛ.ОЛОН ХҮН АЖИЛ ОРЛОГОТОЙ БОЛЖ ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭЭД ЦААШ НЬ АВААД Л ЯВЧИХНА ДАА
    3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ НЬ ОЛДООСОЙ 🙏

  • Avatar Алтай says:

    Өвлийн хүлэмжтэй болох манай гэр бүлийн мөрөөдөл Санаа байвч сачий хүрдэггүй Хүлэмж барих зээл битгий хэл газар ч олдодгүй Урд хөршөөс орж ирсэн муу ногоо Идэж суухаар өөрсдөө ногоогоо Тариад идвэл бүрэн бололцоотой Оройтож ухаарсан ч гэсэн зөв бодлого байна Хамгийн чухал нь бодлого нь хэрэгжээсэй Хурай хурай хурай

  • Avatar Anonymous says:

    Энэ амаар бол хөдөө аж ахуй сэргэчихсэн. Улс төрд дан бизнесменүүд гарчихсан болохоор улс хөгжигүй, яг ажил хийх хүндээ мөнгө нь очихгүй тэд нарын бизнесд хөрөнгө оруулалт болоод газрын гаваар ордог. Төлөвлөлт, шалгуур энэ тэр нь нохойн баас.

  • Avatar Anonymous says:

    Энэ төсөлд хамрагдах хүсэл их байна гэвч хаагуураа ямар хүнд олгоод байдаг юм бол би хамрагдмаар байна

  • Avatar bathand says:

    Шинээр эхлэх хүмүүсээ хамруулмаар байнаа.мэдээж өөрийнхөө хэрэгцээндээ хийж л байсан байгааштэ.банкууд хуучин хийж байсан хүндээл өгнө гээд байх юм.

  • Avatar Anonymous says:

    Энэ ч дээ. Ёстой л цаасан дээрхи ажил гээч нь байх ХАА-н Яам хэзээнээс хүн ардаа боддог болсон юм бол. Энэ үлгэр биеллээ олж хүссэн хүндээ очвол Монгол улсын хөгжилийн гарц нэг ямхаар ч болтугай урагшлах байх.

  • Avatar Anonymous says:

    Энэ нээрээ хөрсөн дээр буудгүй ийм их санхүүжилт мөнгө нь хаагуур нисээд байдаг байна юм хийдэг хүмүүст нь өгдөг бол сайханаа үнэндээ тариад ургуулаад ч санхүү дээр гацаад байх юм жаахан зээл авья гэхээр таньд өгөхгүй ээ хүмүүсээ сонгосон гэнэ тэд нь юу ч тарьж үзээгүй залхуучууд яалтай билээ дээ

  • Avatar Оюунчимэг says:

    Худлаа зорилтот бүлэг гээд өөрсдийнхөө хүмүүсийг хамруулчихваа.Хэн хийж чадах хүнд өг л дөө.Авмаар бн.Хамрагдмаар бн.Сургалтанд хамрагдсан хүмүүс бн.

  • Avatar Anonymous says:

    Nogoochin humuus gdeg bol mash uiggui ajilsag udur shuniig mdehgui l zutgene zalhuu humuus neg narand halaad yavna ur taria tsaashaa zugtana

  • Avatar Цолмон 99100154 says:

    2019 онд ХХАХҮЯ -нд 4-улирлын хүлэмж барих төсөл бичиж шалгараагүй болно, уг нь газараа хашаалаад, худаг гаргасан байдалтай бгаа. Энэ ажлаа үргэлжлүүлэх сонирхол маш их

  • Avatar Бахатжан says:

    2010 оноос хүлэмжиндээ ногоо тарьж бна 3ш хүлэмжтэй томруулж чадахгүй явж бна. Баян Өлгийд энэ төслүүд нь хэрэгжихгүй юм уу ядахдаа хямдралтай үр ч авч чаддаггүй шүү дээ

  • Avatar Бахатжан says:

    Манай ХХАА газар хямдралтай үр ч өгөхгүй шүү дээ. Хашаандаа 2зуны хүлэмжтэй томруулж чадахгүй бна

  • Avatar Амаржаргал says:

    Аймгаар нь ялгаад хаячих юм аа! Бүүр гомдмоор! Яаж ийж байгаад зундаа хэдэн нарийн ногоо тарьж бгаа хүмүүсээ дэмжиж ердөө чадахгүй юм аа. Хэдэн хүлэмж босгоод хуруу хумсаа хуглан жаахан огурцы помидор навчит ногоо тарьдаг над шиг хүмүүст өвлийн хүлэмж бариад өгвөл их л баярлаад үххээ мэдкүү зүтгэж өгнө дөө! Тэгхэд яаж байна НӨТ төлөгч гэх шиг юу яариад бнаа? ХАА-н бүтээгдэхүүнд хэзээ нөт байсын харин ч эрүүл хүнсээр хангаж байна гээд тусалмаар мах сүү төмс ногоогоо нөт тэй авч үзсэн хүн бна уу?

  • Avatar Хишигбаяр says:

    Энэ даргын яриад хэрэгжүүлээд байгаа төсөл хөтөлбөрүүдийг жирийн иргэн аж ахуйн нэгжүүд хаанаас ямар мэдээлэл авч хамрагддаж болох вэ? Бидэнд ямарч дэмжлэг үзүүлдэггүй шүүдээ Эзэндээ очдог бол ямар сайхан дэмжлэгийн хөрөнгө мөнгө орж ирж байнаа Юм хийх гэж зүтгэдэг иргэдээ дэмжээчээ !!!!!Хүлээж авч уулздаг дарга бол тантай уулзах юмсан боломж олгооч та ……