Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ВЛАДИМИР ПУТИН НАС НЭМЛЭЭ

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Владимирович Путин 58 нас хүрч байна. Володягийн ертөнцийг үзэх үзэлд өвөөгийнх нь нөлөө их байжээ. Өвөө нь В.И.Лениний тогооч байсан бөгөөд “ард түмний эцэг” И.Сталины тогоог нь мөн барьсан гэдэг.

ОХУ-ын Ерөнхийлөгч асан багадаа тагнуултай кинонд нугасгүй байсан тухайгаа дурссан нь бий. Тэрбээр багаасаа спортоор хичээллэсэн бөгөөд 1973 онд самбын төрлөөр, 1975 онд жүдогоор спортын мастер цол хүртжээ. Хуулийн мэргэжлээр амжилттай төгсөж, Улсыг аюулаас хамгаалах хороонд томилогдож байсан тэрбээр герман хэлийг гаргууд эзэмшсэн, англиар сайн ойлголцдог хэмээдэг.

“Эрчүүдийн нөхөрлөлийг эрхэмлэн, анддаа үнэнч байх зарчим барихыг эрмэлздэг” хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрбээр тамхийг үздэггүй аж. Сэтгэл судлаачид түүнийг зөөлөн сэтгэлтэй гэж дүгнэсэн байдаг. Соёл урлаг, түүхэн үнэт олдвруудыг хамгаалах талаар тэрбээр анхаарч тухайн салбарт төсвөөс их хэмжээний мөнгө тусгадагт нь Оросын ард түмэн ам сайтай байдаг юм билээ. Тэрбээр загасчлах хообийтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.